Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ боллоо

2019 оны 01 сарын 25

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны хөгжлийн төвийн барилгын ажил дуусч, өнөөдөр /2019.01.24/ хүлээлгэн өглөө.   

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар баригдсан, 14990 метр квадрат талбай бүхий тус төвийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьсан байна.


Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 250 хүүхэд, эцэг эхчүүдийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой. Өдөрт нийт 500 орчим хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээнд хамрагдах боломжтой.

 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь өдрийн үйлчилгээ, түр байршуулан сэргээн засах болон явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж. Мөн эрт илрүүлэлт, хөгжлийн хөтөлбөр, сэтгэл заслын үйлчилгээ, дэвшилтэт техник технологийг ашиглах,  нэвтрүүлэх зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

 

Монгол Улсын нийт хүн амын 3,3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдгээс  11453 нь хүүхэд аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top