Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө ирэх ням гарагийн өглөө /2019.01.27/ тулалдах гэж байна. Тулаан эхлэхэд хоёр хоног үлдлээ. Өнөөдөр /2019.01.25/ тулааны өмнөх ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ боллоо.
Мэргэжлийн боксын рингэнд одоогоос гурван жилийн өмнө гарч, 10 тулаанд ялагдал амсаагүй байгаа Н.Төгсцогт энэ удаа Клаудио Марреротой тулалдана. Нью-Йоркийн Брүүклин хотноо болох уг тулаанд ялсан боксчин International Boxing Organization буюу IBO-н хөнгөн жингийн аваргын бүс зүүх юм.
Н.Төгсцогтын өрсөлдөгч, Бүгд найрамдах Доминикан улсын харьяат Клаудио Марреро нь 1989 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Санто Доминго хотноо төрсөн. Таван настайгаасаа эхлэн тулааны спортоор хичээллэж, 10 наснаасаа сонирхогчдын боксын төрөлд олон улсын тэмцээнд орж эхэлжээ. Сонирхогчдын боксын спортод гаргасан хамгийн том амжилт нь 2007 оны Пан Америкийн наадмаас хүртсэн мөнгөн медаль. Тэрбээр 54 кг-ын жинд аваргын төлөө Мексикийн Карлос Куадрастай тулж, техникийн давуугаар ялагдсан юм. Пан Америкийн наадамд амжилттай оролцсоных нь дараа түүнийг 2008 оны Зуны олимпийн наадамд амжилт гаргана гэсэн хүлээлт байсан ч хэсгийн шатанд ердөө нэг ялалт байгуулж, Кубийн тамирчинд 12:1 онооны харьцаатай хожигдсоноор хасагдаж байлаа. Түүнчлэн сонирхогчдын боксын ДАШТ-д хоёр удаа оролцож, медальгүй буцаж байсан юм.
Сонирхогчдын боксоор төдийлөн амжилт гаргаагүй Клаудио Марреро 2009 онд энэ төрлөөс зодог тайлж, мэргэжлийн боксоор хүч үзэхээ олон нийтэд зарлажээ. Түүний мэргэжлийн боксын замналын эхний тулаан нь 2010 оны есдүгээр сарын 18-нд төрсөн нутаг Санто Доминго хотноо болсон ба нутаг нэгт боксчин Хуан Карлос Росариотой тулалдаж, өрсөлдөгчөө техникийн илт давуугаар буулган авсан байна. Мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьснаас хойшхи эхний гурван жилдээ тэр ялагдал амссангүй. Нийт 14 дараалан ялалт байгуулсны 12-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авчээ. 2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Верона хотноо Хесус Марсело Андрес Куеллартай тулалдав. Энэ тулаанд ялах л юм бол WBС буюу Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдах эрхтэй болох байлаа. Гэвч энэ тулаан бүтэн 12 үеийн турш үргэлжилсэн нь ч шүүгчдийн саналаар тэр ялагдал хүлээсэн юм. Мэргэжлийн боксын хоёр дахь ялагдлаа 2017 оны есдүгээр сарын 15-нд амсчээ. Мөн л энэ тулаанд ялвал өмнө нь атгаад алдсан боломжоо дахин авах байлаа. Гэвч тэгсэнгүй. Пуерто Рикогийн тулаанч Хесус Мануэль Рохас Диазад хүнд цохилтоор ялагдсан юм. Хэдийгээр тэр WBC-н чухал хоёр тоглолтод ялагдал хүлээсэн ч IBO-н бүсийг хоёр удаа хүртэж байсан туршлагатай тулаанч.
Клаудио Марреро мэргэжлийн боксын рингэнд анхлан хөл тавьснаасаа хойш 23 удаа ялалт байгуулсны 17 нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан гэх бахдам амжилттай ч WBС-н бүсний төлөө тулалдах эрхийн төлөөх тоглолтод хоёр ч удаа ялагдсан нь гэрэлтэй байсан замналыг нь харлуулсан үйл явдал болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Эль Пасо хотноо тулалдаж, өрсөлдөгч болох Мексикийн тулаанч Хорхе Лараг хүнд цохилтоор буулган авч, ялалт байгуулжээ.
Энэ удаагийн тулаан хоёр тулаанчийн хувьд чухал тоглолт. Хэн ялсан нь Олон улсын боксын холбоо буюу IBO-н бүс зүүж, WBС-н бүсний төлөө тулалдах алтан боломжийг атгана. Уг тулаан АНУ-ын баруун эргийн бүсийн цагаар 17:00 цагт, Монголын цагаар 2019.01.27-ны өглөө 08.30 цагаас болно. Тулалдааны тасалбарыг 57-757 ам.доллароор борлуулж байгаа. Нутаг нэгт тулаанчаа дэмжих хүсэлтэй монгол иргэд хэдийнэ 200 гаруй тасалбар худалдаж авчээ.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нарын тэргүүтэй Монголын боксын шилдгүүд ч дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэхүү тулаанд Н.Төгсцогтыг дэмжихээр өнөөдөр /2019.01.25/ АНУ-ыг зорих гэж байна.
Хоёр тамирчны тулаан АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т болно.
Сэтгэгдэл ( 32 )
Amjilt husie chi Yalj chadnaa, eh oron ard tumen chin chamaig demjij bgaa shuu!
Amjilt hvsei yalna gedegt itgeltei bn
ялна гэдэгт итгэлтэй байна
амжилт
Ylaarai
ylnaa amjilt tugsuu ahaa
Ялнааа амжилт...
Зураг нь дээр Төгсцогтын сэтгэл зүй маш тайван итгэлгэй бноо.Ялна
Chi bol olimpod neree gargasan tamirchin! Harin ene zaluu bol ugui. Tm bolhoor uurtuu itgeltei bj chadval, amjilt chinii tald shu!!
MONGOL HVNII NUDRAGA YMAR HVND GEDGIIG OILGUULAAD OG DVV MINI. AMJILT.
amjilt khusie duu chadna
amjilt khusie duu chadna
baxarxaj bn itgel togs ilt dawuu ylnaa uuxai uuxai uuxai
Tugstsogtoos xoish dairaldsandaa nuxuuldag bayan nuxur muruudsun xuuxen bolson bnle
Unuu muu uranzaya azgui xuuxen yumaa golden boygiin amnii xishiggui amitan bjee xuurxii
амжилт ялалт хүсье
Амжилт
Амжилт хүсье
amjilt
Amjilt
Muu har ugzugiig bolgood ug
Ungulug bnaa, Amjilt
ялаарай, хожоорой...
тѳгсцогтдоо амжилт хүсье
Ailiin hun yaaltachgui uzuulelt taaruu buhur bna da manai hun chin olimpiin medalt hun shuu dee
Ялахыг нь л хармаар бн
Энэ л тоглолтыг их хүлээсэн дээ...... амжилт дүү минь
Амжилт хүсье
amjilt mongoliin ard tvmen itgej bn zaluu mn