Аваргууд “Алтан бүсийн тулаан”-ыг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 26

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тулалдах гэж байна. Монголчуудын төдийгүй мэргэжлийн боксын хүрээнд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ тулаан маргааш /2019.01.27/ болно. Монголын цагаар 08.30 цагаас эхэлнэ.

 

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т болох тулааныг үзэхээр 200 гаруй монголчууд тасалбар худалдан авсан гэсэн мэдээлэл бий. АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд Н.Төгсцогтыг дэмжихээр олноороо цуглаж байгаа бол Монголоос ч мөн олон дэмжигчид Нью-Йорк хотыг зорин очиж байна.

 

 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, улсын аварга Ч.Санжаадамба, “TV Cocktail”  хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нар өчигдөр /2019.01.25/ нисэв.

 

 

Мөн Н.Төгсцогтыг мэргэжлийн боксын тамирчин болоход хамгийн их туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд ч “Barclays Center”-т болох шийдвэрлэх тулааныг үзэхээр нэгджээ. Түүний хувьд Н.Төгсцогтыг өнгөрсөн хугацаанд ивээн тэтгэж, АНУ-д амьдрах хугацаанд нь цалин, урамшуулал олгож ирсэн юм.

 


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.75) 2019 оны 01 сарын 27

Аваргууд гэнэ Бадар-Ууганаас өөр аварга хэн байгаа юм

0  |  0
Зочин(103.229.123.11) 2019 оны 01 сарын 27

Аваргууд гэнэ, энэ цолмонбаяр юуны аварга болчихсон юм бэ, бас тэр санжгарын ундэсний бехийн цол энд ямар ч хамаагуй л баймаар юм

0  |  0
bhgh(59.153.113.158) 2019 оны 01 сарын 26

nairaanii avarga sanjaadamba. erhembayriig 500000000 aar unaganasan gj yaiad bn unen uu avarga aa

0  |  0
dooo(59.153.113.158) 2019 оны 01 сарын 26

Элбэгдоржийн сонгуульд далдаганасан алиалашчhh

0  |  0
Дандар(103.229.120.194) 2019 оны 01 сарын 28

Цоомоо яасан их баяжаа бэ саяхан л унаачгүй л байсан сүүлийн үед Гокийг зарсан ганзоригийн хүү ЖДҮ чин Тэмүүлэнгээс салахгүй яваад байгаа

0  |  1
монгол(202.179.26.175) 2019 оны 01 сарын 26

Цолмонбаяр юу вэ Хэрээ галууг дагаж хөлөө хөлдөөв гэгчээр Гэртээ гурилаа зуураад ТВ үзээд суухгүй

0  |  0
zochin (66.181.190.170) 2019 оны 01 сарын 26

Badaruugan Enkold ahiigaa avaad yvahgui yaasiin be? ene sda chini suudlaa zuuraad uhleeshtee sda mini ee

1  |  0
х(202.9.43.63) 2019 оны 01 сарын 26

Ариунболд биш Ганболд юм уу

0  |  0
Top