Д.Отгондалай: Н.Төгсцогтын давуу тал нь ЦОХИЛТЫН ХҮЧ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 26

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тоглох гэж байна. Тоглолт маргааш /2019.01.27/ өглөө буюу 08.30 цагт эхэлнэ.

 

Zindaa.mn Гавьяат тамирчин  Н.Төгсцогтын тулаанд зориулж цуврал мэдээлэл, ярилцлага бэлтгэн хүргэж байгаа. Энэ цуврал “Рио-2016” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалайгийн яриагаар үргэлжилж байна.

 

Д.Отгондалай түүний талаар “Н.Төгсцогт маань маш их мэдрэмжтэй. Маш хүчтэй цохилттой. Раунд ахих тусам өөрийнх нь үндсэн тоглолт гарч ирдэг. Тулааны 6-8-р раундад өрсөлдөгчөө ялах болов уу гэсэн бодолтой байгаа. Өрсөлдөгч нь хүчтэй тамирчин. Гэсэн ч дүүгээ ялна гэдэгт итгэлтэй байна” гээд Э.Төгсцогтод “Эрэмгий, хурц тоглоорой” гэж захилаа.


Түүний яриаг ВИДЕО хувилбараар үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top