Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тоглох гэж байна. Тоглолт маргааш /2019.01.27/ өглөө буюу 08.30 цагт эхэлнэ.
Zindaa.mn Гавьяат тамирчин Н.Төгсцогтын тулаанд зориулж цуврал мэдээлэл, ярилцлага бэлтгэн хүргэж байгаа. Энэ цуврал Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Чинзоригийн яриагаар үргэлжилж байна.
Б.Чинзориг “Төгсөөгийн тоглолтыг олон жил үзлээ. Бид хоёр нэг клубын тамирчин, нэг багшийн шавь нар. Мэргэжлийн тулаанаар эхлээд тулалдахад хэцүү байх. Гэхдээ манай Төгсөө маш хурдан туршлагажиж байгаа. Их бяртай. Хүнд цохилттой. Анхаарал сайтай. Өрсөлдөгчөө хүчтэй цохилтоор хурдан ядраадаг. Мундаг боксчин. Хоёр өндөр зэрэглэлийн тамирчин болохоор хэрхэн өрнөхийг таашгүй. Эхний 5-6 раундын тоглолт маш чухал. Энэ удаагийн тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авах болов уу гэж бодож байна. Миний найз хичээгээрэй. Бид нар яг одоо бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл дээр үргэлж чиний тухай ярьж байгаа. Аварга болохыг нь хүлээгээд байж байна. Амжилт хүсье, удахгүй уулзъя” гэсэн үг дамжууллаа.
Түүний яриаг ВИДЕО хувилбараар үзнэ үү!
Сэтгэгдэл ( 1 )
Bagiin naizdaa setgel zurehneesee amjilt hussen Chinzorigdoo Amjilt husie