Zindaa.mn Гавьяат тамирчин Н.Төгсцогтын тулаанд зориулж цуврал мэдээлэл, ярилцлага бэлтгэн хүргэж байгаа. Энэ цуврал Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Цэндбаатарын яриагаар үргэлжилж байна.
Э.Цэндбаатар “Өмнөх 10 тоглолтын бичлэгийг бүгдийг нь үзсэн. Мэргэжлийн бокс түүнд яг тохирч байгаа. Төгсөө ах маань аварга болвол дараа дараагийн боксчдод мэргэжлийн бокст хөл тавих том боломж, зам гаргаж өгч байна гэсэн үг. Түүний цохилт нь их хүчтэй, хатуу. Хүрэхэд л унагаадаг. Гэхдээ өрсөлдөгчөө басаж болохгүй. Тулааны тухайд 12 раундыг дуусгахгүй, наана нь тоглолтын хувь заяа шийдэгдэх байх гэж бодож байна. Төгсөө ахдаа амжилтын дээдийг хүсье. Боксчид бид таньтай сэтгэл зүрхээрээ хамт байгаа шүү” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүний яриаг ВИДЕО хувилбараар үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )