Дэлхийн аварга Д.Лхагва Н.Төгсцогтод АМЖИЛТ ХҮСЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 27

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тулалдах гэж байна. Монголчуудын төдийгүй мэргэжлийн боксын хүрээнд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ тулаан маргааш /2019.01.27/ болно. Монголын цагаар 08.30 цагаас эхэлнэ.

 

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т болох тулааныг үзэхээр 200 гаруй монголчууд тасалбар худалдан авчээ. АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд Н.Төгсцогтыг дэмжихээр олноороо цуглаж байгаа бол Монголоос ч мөн олон дэмжигчид Нью-Йорк хотыг зорин очиж байна. Тухайлбал, олимпийн аварга Э.Бадар-Ууган, улсын аварга Ч.Санжаадамба, “TV Cocktail”  хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нар өчигдөр /2019.01.25/ нисэв.

 

Тэд Нью-Йорк явах замдаа нэгэн ховор эрхэмтэй уулзжээ. Энэ хүн Монгол Улсаас тодорсон анхны мэргэжлийн боксын тамирчин, WBA буюу Дэлхийн боксын холбооны Дэлхийн аварга (WBA, супер хөнгөн жин - 1999 он, WBA, хөнгөн жин - 2004 он) Дугарбаатарын Лхагва байв. Пан Азийн аварга Д.Лхагва олимпийн аварга Э.Бадар-Уугантай БНСУ-д уулзаж, Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тулалдах гэж байгаа Н.Төгсцогтод зөвлөгөө дамжуулж, амжилт хүсчээ.

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Лхагва мэргэжлийн боксын рингэнд 26 тоглолт хийхдээ 21-д нь ялж, 18 тулаанд өрсөлдөгчөө нокаут буюу хүнд цохилтоор буулган авч байв. Тэрбээр карьертаа дөрвөн ялагдал, нэг тэнцээтэй тулалдсан байдаг.

 

Пан Азийн аварга Д.Лхагва 14 настайгаасаа буюу 1985 оноос боксын спортоор анх хичээллэж, сонирхогчдын боксын ОУХМ болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа, Дэлхийн цомын тэмцээнд нэг удаа шилдэг наймд шалгарч, “Байгал-89”, Краснокаменский болон Сафрановын нэрэмжит болон Хятад, Алма-Ата, Сөүлийн цом, Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

 

1995 онд Өмнөд Солонгост болсон "Сөүлийн цом"-ын тэмцээнд түрүүлэх үеэрээ Дэлхийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, Пан Азийн боксын холбооны ерөнхийлөгч Ян Сун Шимтэй 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, мэргэжлийн бокст шилжсэн. Ингээд 1996 оны хоёрдугаар сард Индонезын Жакарта хотноо Макс Крайвойтой тулалдаж, дөрөв дэх үед хүнд цохилтоор цэвэр ялснаар 61,2 кг-ын жинд Пан Азийн аварга болж байсан түүхтэй.

 


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лхагва Монголчууд (103.212.119.21) 2020 оны 02 сарын 08

Лхагва Монголчууд мах муухан гурил хоёроос өөр юм иддэггүй шахуу хүндхэн байхад дэлхийн боксчин бүрийн мөрөөддөг WBA, WBC гэх хоёр том холбооны нэг болох WBA ийн аваргыг хоёр өөр жинд авч цагтаа солгой гараа дэлхийд дансалж явсан аавын хүү шүү энэ амжилтанд түүнээс хойш хамгийн дөхөж ирээд буй тамирчин бол Төгсцогт

0  |  0
Otgontsetseg Jamiyantseren(24.130.183.146) 2019 оны 01 сарын 28

Ortsnii huuhduud bailaa bid. Iim mundag bokschin baijee. Proud

0  |  0
R(64.119.16.7) 2019 оны 01 сарын 27

Lhagvaa odoo yu hdg um boloo

0  |  0
Далайцэрэн(66.181.161.30) 2021 оны 08 сарын 01

Юун пан азийн аварга вэ? Болилдоо. Дэлхийн 2 удаагийн аварга хүн шүү дээ. Мэдээ бэлдэж байгаа юм бол жаахан ч гэсэн судалгаа хийлдээ!

10  |  0
Irgen (202.126.88.37) 2020 оны 02 сарын 08

Pan aziin avarga baitugai WBA gej hamgiin tom holboonii delhiin avarga hun shuudee. Bitii jijig tsol oor duudaad baidaa

5  |  0
Zochin(37.173.233.133) 2020 оны 02 сарын 08

Mongoliin meregjiliin boxiin anhii delhiin avtaga chuu dee dandaa fan aziin avraga gej soluorch baih ym

6  |  0
ДИНОЗАВР ЛХАГВАА(202.179.26.249) 2020 оны 09 сарын 25

САГСУУ ХИЙРХҮҮ ДИНОЗАВР ЛХАГВАА ОДОО МОНГОЛД ХЭН ЮМ? ХЭН Ч БИШ ТООС ШОРОО.

0  |  6
Top