Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө маргааш /2019.01.27/ тулалдах гэж буй Монголын тамирчин Н.Төгсцогт, Доминиканы боксчин Клаудио Маррейро нар жингээ үзүүлж, тулаанд бэлэн боллоо. Энэ үеэр Н.Төгсцогт, К.Маррейрогоос гадна хүнд жингийн шилдэг боксчин Польшийн Адам Ковнацкий, өмнө нь дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж байсан АНУ-ын Жералд Вашингтон нар жингээ үзүүлэв.
Тулаан Монголын цагаар маргааш 08.30 цагаас эхлэх ба NTV телевиз шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 6 )
Чанга өрсөлдөгч дөө.Гэхдээ манай хүн нурах байхаа.
Цаанаа нэг баавартай харагдаж байна шүү
Арчаад өг
Huniad ug Duu mini