ШИНЭ АВАРГА Н.Төгсцогт: Монголын АРД ТҮМЭНДЭЭ баярлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

 

Монгол Улсын Гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өчигдөр /2019.01.27/ Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн болсон билээ. Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгуулсан.

 

Түүнийг дэмжихээр АНУ-д очсон олимпийн аварга Э.Бадар-Уугантай холбогдож, тулааны дараах сэтгэгдлийг сонслоо.

 

Э.БАДАР-УУГАН: УХААЛАГ, ТООЦООТОЙ ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ

 

-Их хүнд тулаан боллоо. Яг тоглолтын үеэр бэртэл авсан зүйл байхгүй. Баруун гар угаас бэртэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд чамгүй сайн эмчлүүлсэн. Үүнээсээ  болгоомжилсон байж магадгүй. Жинг тавихдаа бага зэргийн алдаа гаргасан байх талтай санагдсан. Тоглолтын дараа толгой нь хүчтэй өвдлөө гэж ярьсан. Гэсэн ч энэ бүхнийг давж, гол нь их ухаалаг, тооцоотой тоглолт хийлээ.

 

Төгсөөгийн маань энэ удаагийн өрсөлдөгч нь түүнээс дутуугүй хүчтэй, ялангуяа баруун гарын ажиллагаа сайтай өрсөлдөгч байлаа. Бээжингийн олимпод манай жинд оролцож байсан. Надтай өрсөлдсөн Кубад ялагдсан санагдаж байна. Миний хувьд рингэнд ойрхон суудал таарлаа. Боломжоороо зөвлөсөн. Монголчууд маань маш олуулаа ирж, тэмцээн үзлээ. Бараг 500 орчим дэмжигч байсан байх аа. Монголчууд төдийгүй, “Barclays Center”-т цугласан олны дийлэнх нь манай Н.Төгсцогтыг маш их дэмждэг юм байна. Спортын том менежерүүд “Barclays Center” ойрд ингэж дүүрээгүй гэж ярьж байна. Н.Төгсцогт ийм олон дэмжигчтэй учраас түүний тоглолтод цаашид өндөр хэмжээнд анхаарал тавих ёстой юм байна гэдгийг ч мэргэжлийн холбоодын менежерүүд нь анзаарч, энэ талаар ярилцаж эхэлжээ. Монголчуудынхаа өмнөөс болон хувийн зүгээс маш их баяртай байна” гэлээ.

 

Үргэлжлүүлэн Гавьяат тамирчин Н.Төгсцогтын шийдвэрлэх тулааны дараах АНХНЫ СЭТГЭГДЛИЙГ хүргэе.

 

Н.ТӨГСЦОГТ: АНХ УДАА 12 РАУНД ТОГЛОЖ, ТОМ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЛАА

 

-Юуны өмнө монголчууддаа хандаж намайг бүгд чин сэтгэлээсээ дэмжсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Одоо сайхан тайвширч, хэвийн байдалдаа орж байна. Ордонд маш олон хүн ирсэн байсан. Энд тэндгүй Монголын төрийн далбаа маань байхыг харах үнэхээр сайхан байлаа.

 

Тоглолтын тактикын тухайд эхлээд жаахан дайрч, байдлыг ажигласан. Өрсөлдөгчийн хувьд хүчтэй цохилттой. Баруун талаараа савчих гээд эвгүй байсан. Тийм учраас тоглолтын дундаас хамаагүй болчимгүй үйлдэл, цохилт хийж болохгүй юм байна гэдгийг ойлгоод, хүчээ хуваарилж тоглохыг чухалд тавьсан. Миний өмнө нь бэртэж байсан баруун гарын цохилтын хүч жаахан сул байсан байж магадгүй.

 

Анх удаа 12 раундын турш тоглож үзлээ. Хаана хүчээ хуваарилах ёстойг мэдэж, том туршлага хуримтлууллаа.

 

Э.Бадар-Ууган ах, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар ирж дэмжлээ. Бадраа ах рингэнд маш ойр суусан болохоор тоглолтын турш зөвлөгөө өглөө. Яриа нь тод сонсогдож, бид хоёр тоглолтын турш холбогдож, ойлголцож чадсан. Үүнд их баяртай байна.

 

“Алтан Дорнод Монгол” компанийн Т.Ариунболд ахдаа баярлалаа. Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин Э.Цолмонбаяр гээд олон сайхан ах нартаа, найзууддаа намайг дэмждэг бүх хүнд талархаж байна. Үнэхээр сайхан түшигтэй, айж бэргэх зүйлгүй болсон мэт санагдаж байсан.

 

Тулааны үеэр Т.Ариунболд ах санаачлан монголчуудын хүч шингэсэн хар тугийг “Barclays Center”-т заллаа. Чингис хаан тулаанд мордохдоо ялалтыг билэгшээд, их хар тугаа авч явдаг байсан гэдэг. Энэ утгаараа Тод манлай уяач Д.Даваахүү нарын Монголын олон арван эрдэм, ухаантай уяач нарын хурдан удмын 99 адууны дэл, сүүлээс дээжлэн энэхүү тугийг бүтээж, амилуулан авчирсан. Хүч, сэтгэл шингээсэн туг, сүлднийхээ өмнө ялалт байгуулсандаа баяртай байна.

 

Маш сайхан байна. Монголын ард түмэндээ их баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anu ,New York oos(24.46.102.95) 2019 оны 01 сарын 29

Martagdashgui ,...New York iin tuuhend uldeheer bayart uil ybdal bolloo Togsoogoor baharhaj b.a Ulam gyalalzaarai,amjilt

1  |  0
gaihaltai saihan pog(148.60.92.227) 2019 оны 01 сарын 29

yunii emne tegschogtdoo bayar hyrgye!internete dehi olon setgegdeliig ynslaa!gadniihan golduu manai hyniig baharhan cheber saihan togloltiig ni baharhadag yum bna!jiseelbel;Kung tyg,bol iluu sain pogschin!Morrero bol bohir seneegch yum!geh sig iluu magtsan saityydad ikhe garchee!!!ylam l dyy mini hicheegeerei!Mongoliinhaa neriig mandyylaj yabaarai!bid byhen chini gesen dyygiinhee telee zalbirsaar baih bolno!!!Nytagiin chini yyl ys baigali hangai tyynii seryyn salhi debeh bolno!Bogd yylan daa hicheej bodoj yabaarai!!!

2  |  0
Jargal(64.119.22.107) 2019 оны 01 сарын 29

uneheer ih bayrlaj baina. Ih bayrlahaar heleh saihan ug garahgui umaa. Bayrlaad baharhaad barahgui ni duugeeree.

1  |  0
Jargal (64.119.22.107) 2019 оны 01 сарын 28

Mash tom bayr hurgej ih amjilt husie. Ymar mundag huu ve.

1  |  0
Smbr(202.9.45.241) 2019 оны 01 сарын 30

Saihan tulaan bolsoon. Mash uhaalag tulalgsan, taktikaa mash zuv bolovsruulsan bn. Tsohiltiin too arai tsoohon bsan, gehdee ter ni zuv bolsoon. Joohon yvshiisen bol dutuu gargah bolomj bgaa haragdsan. Baruun gariinhaa gemtliig buren edgeeh heregtei ym bn daa. Daraagiin tulaand ni amjilt hisie ee. A.Gantulga bagshiin gaviya shuu. Delhiin 4 holboonii avarga bolooroi. Chi chadnaa duu mini ee. Uuhai uuhai uuhai

2  |  0
Bat-Orkhon(64.119.16.102) 2019 оны 01 сарын 29

Үнэхээр их огшсон шүү. Мундаг байна аа баяр хүргье. Амжилт

1  |  0
сайхн2(150.129.142.32) 2019 оны 01 сарын 29

эн хар тип дап хийсн тиймч хямдхн амтн биш бнлэ.баяр хүрги.

1  |  0
Otgonbayar(103.9.90.2) 2019 оны 01 сарын 29

Saihan toglolt bolloo mash ih bayrtai bn ulam ih amjilt gargahiig huse urgelj demjij sonirhoj uzdeg

1  |  0
Иргэн(139.5.219.148) 2019 оны 01 сарын 28

Дараагийн ялалтийг чинь тэсэн ядан хүлээе Амжилт

1  |  0
Б(66.181.160.94) 2019 оны 01 сарын 29

Амжилт

1  |  0
Demjigch ah huu(122.201.21.63) 2019 оны 01 сарын 30

Uneherr baharhaltai saihan bailaa.iluu hicheej daruu tuluv zangaa bitgii aldaarai.

2  |  0
Ogtlogch(66.181.161.23) 2019 оны 01 сарын 29

2008 ond Cuba-iin tamirchin Kazahstan, Thailand, Mauritus iin boxchidiig yalsan...

2  |  0
(202.72.245.122) 2019 оны 01 сарын 29

Бурхан минь сайхан амжилт

2  |  0
Ganerdene(112.72.12.3) 2019 оны 01 сарын 29

Naad chin tiim jijig holboo bish shuu IBO- n delhiin avarga gej yavna Antony Joshva hurtel duuduuldag tsol shu

6  |  0
Top