ХӨВСГӨЛ: “Монголын сайхан бичигтэн- 2018” улсын уралдаанд дэд байр эзлэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын СГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн О.Нямгэрэл багштай 10в ангийн хамт олон нохой жилээ арвин амжилтаар үдэж байна. Тэд анги хамт олноороо Үндэсний бичгийн хичээлээрээ уншиж, бичих чадвараа хөгжүүлэх зорилт тавин “Монголын сайхан бичигтэн- 2018” уралдааны Анги нийтийн ангилалын Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан эхний шатанд тэргүүн байр, “Монголын сайхан бичигтэн- 2018” улсын 22-р уралдаанд дэд байр эзэлжээ.  

 

Тус анги 34 сурагчтайгаар 2018-2019 оны хичээлийн жилд суралцаж байна. Мөн тус ангийн 34 сурагч  сургуулийн “Шилдэг төлөвшилтэй анги” болсон төдийгүй урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцож сурагч Т.Аригунбилэг даамны 1,2,3-р зэрэгтэй, хөл бөмбөгийн спортоор Т.Баасантөмөр, Н.Билэгдэмбэрэл, Б.Пүрэвдаш, Д.Сайханбилэг нар аймгийн аварга болсон байна. Газарзүйн нэрэмжит олимпиадаас Б.Сэр-Од 3-р байр, англи хэлний мини олимпиадад О.Отгонзаяа мөнгөн медаль, Б.Пүрэвдаш Хүрэл медаль, “Шинэ ном” бүтээлийн аянд анги нийтээрээ аймагтаа тэргүүн байр цом, улсын физикийн багийн олимпиадад багаараа дэд байр эзэлсэн шилдэг хамт олон ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top