ГОВЬСҮМБЭР: Эрүүл мэндийн тусламж үйлчилгэээний өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах "Иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ" өдөрлөг арга хэмжээг өчигдөр /2019.01.28/ Нэгдсэн эмнэлэг, Ёс зүйн салбар хороотой хамтран Баянтал суманд зохион байгууллаа.

 

Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд 189 хүн хамрагдаж, эмч нарын зөвлөгөөнд 3 хүн орсон байна. Баянтал сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дарга нар 2018 оны үйл ажиллагааны тайлан тавьж, 2019 онд тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийх ажлаа танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгч, харилцан санал солилцсон уулзалт боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top