ЗАСГИЙН ГАЗАР: Шинийн 4-нийг амралтын өдөрт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Долоо хоног бүрийн лхагва гараг Засгийн газрын хуралдаан болдог. Энэхүү хуваарийн дагуу Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.30/ 08.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар ирэх долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, энэ долоо хоногийн бямба /2019.02.02/ гарагийг ажлын өдөр болголоо.

 

Сар шинийн баяраар хуулийн дагуу гурав хоног буюу шинийн 3-нийг хүртэл амардаг билээ. Харин энэ жилийн шинийн 1 ирэх долоо хоногийн мягмар гарагт таарч байгаа бол баасан гараг шинийн 4-ний өдөр таарч байгаа юм. Тиймээс баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.9.44.60) 2025 оны 03 сарын 13

Юунч их амардаг юм. Улсаа төвхнүүлж чадахгүй байж

1  |  0
Zochin(66.181.189.41) 2025 оны 03 сарын 13

Zub arga hemjee bn a.

3  |  1
Зочин(103.26.194.60) 2025 оны 03 сарын 13

Төрийн болон улсын үйлдвэр компаниудад ажиллаж байгаа хүмүүст сайхан амралт байх

3  |  1
Close menu