Өвөл, хаврын морин уралдаанд ХҮҮХЭД оролцуулахгүй

Б.Мөнхзаяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өвөл, хаврын уралдаанд бага насны хүүхэд морь унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа байдлыг зогсоох ёстой гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Шадар сайд нартай хамтран Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулжээ.

 

Ингээд Засгийн газрын өчигдрийн /2019.01.30 / хуралдаанаас 18-аас доош насны хүүхдээр өвөл, хаврын уралдаанд морь унуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Эл шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа. 

 

Тэрбээр "Би УИХ-ын нэгдсэн чуулган дээр ч энэ асуудлыг хөндөж байсан. Хоёр жилийн өмнөх Нийгмийн хамгааллын сайдын тогтоол, өнгөрсөн онд гарсан Засгийн газрын шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Он гарсаар орон нутагт морин уралдаан зохион байгуулж, үүнээс үүдэн хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Мөн ГССҮТ-д биеийн байдал нь муу гурван хүүхэд эмчилгээ хийлгэж байна. Удахгүй "Дүнжингарав" морин уралдаан болно. Энэ асуудалд анхаарал хандуулж өгөөчээ гэсэн хүсэлт маш их ирж байгаа учраас миний бие Хүний эрхийн үндэсний комисстой хамтран, асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдсөн юм. Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд нарт албан бичиг хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж чадлаа. Өмнөх журам дээр 12 нас хүртэлх хүүхдийг өвөл, хаврын уралдаанд оролцуулахгүй гэж байсан бол энэ удаагийн журамд Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй л бол өвөл, хаврын уралдаанд оролцуулахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Харин энэхүү шийдвэр өмнөх журмуудтай ижил дарагдаад алга болох вий гэдэгт УИХ-ын гишүүний хувиар байнга анхаарал хандуулж ажиллана.

                                                                                      

Үргэлжлэлийг Видео хэсгийг үзнэ үү!


 

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР: Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов

 

Засгийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

 

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн.  Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.

 

ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголоороо үлдэхсэн(66.181.160.74) 2019 оны 02 сарын 02

18 нас хүрсэн хүнийг хүүхэд гэх үү эргүү авгай

би(103.9.90.98) 2019 оны 02 сарын 01

морийг хүүхдүүдэд унуулах биш засаг дарга нарт унуулъя. унж үхээд нэгийгээ бодох биз

Zochin(202.9.42.212) 2019 оны 01 сарын 31

Ene ih hurald yruu nairagch setguulch bohchuud gd orj irsen n mongol uls shildeg bolovson huchnee hoish tavisaar bg n haragdaj bg.bur said hj bn.ta ih hurald songogdood ymar ch giiguulsen ym bhguig bugd harj bn.ternii orond huuli sanaachil .huchirhiilel dund amidarch bg huuhduuded setgel tabi. Hurdan mori bol mongoliin ov soyol ulamjlal undestnii tusgaar togtnoliin beleg temdeg.uuniig dagaad ediin zasgiin ergelt bii bolson.mash olon hun orlogotoi tsalintai bg shuu

З(103.229.120.163) 2019 оны 01 сарын 31

Дүнжингарав болно зохицуулж өгөөч гэж хэнч чамаас гуйгаагүй битгий бур

Тонилж үз(202.179.27.52) 2019 оны 01 сарын 31

Тонил

Зочин (202.126.89.74) 2019 оны 01 сарын 31

Ирэх сонгуулиар энэ тэнэг новшнуудыг битгий сонгоорой. Энэ авгай юу вэ

unen(202.72.245.122) 2019 оны 01 сарын 31

ene balai abgaig dahin bitgii songo l doo heden huuhed alga bolov heden huuhed osold orov heden huuhed ger buliin huchirhiileld ortoj bn heden huuhed onchin haaguur ybna gedeg ymaa yrihgui bj yu yriad bgaan bee hurdan moriig bol huuheduud husel sonirholooroo unaj bgaa medeej uyachid huuheduudiinhee ayulgui baidaliig hangana shdee ene balai ymnuudiig zailuulbal taarah ym

Nnnn(66.181.161.41) 2019 оны 01 сарын 31

Hudal yriad hoer alhahgui barigddag yum bj iim yum hiij ner hundee usguh gsiin bhdaa manaihnii uursdiinh ni songolt doo nobsh

Erguu dagz (66.181.161.41) 2019 оны 01 сарын 31

Ene avgai morinii talaar yu meddegtee iim yum hiigeed bga mal ve

бүлтүүш(103.26.195.245) 2019 оны 01 сарын 31

майкл жексон бага насний эрэгтэй хүүхэд хүчинддэг байсан нь ил болж гэнэ ха ха ха манай гомо мөнхөө ах ч бас адилханн эрэгтэй хүүхэд сонирхдог нь тодорхой болсон шдэ мундаг өвөө нар шүү

Top