ХОВД: ”Аймгийн аварга фермер” тодорлоо

2019 оны 02 сарын 01

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн Жаргалант сумын  З.Эрхбаяр захиралтай “Монголиан каттл” ХХК “АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарлаа. Өндөр ашиг шимт үхэр сүргийг өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа “АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ийн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд өчигдөр Жаргалант сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.

 

“Монголиан каттл” ХХК нь анх 2012 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 8 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Тус компани нь 2018 оны жилийн эцсээр 540 гаруй үхэр тоолуулжээ. Үүний 20 хувийг дэлхийн шилмэл үүлдрийн Ангус, Хар тарлан, Лимузен зэрэг мах, сүүний чиглэлийн үхэр эзэлдэг байна. Одоогоор өдөртөө 250-300 литр сүү бэлтгэн иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн сүүний гарцаа нэмэгдүүлж өдөртөө 400-500 литр сүү бэлтгэн аймгийнхаа иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top