Шинийн нэгний өглөө МӨР ГАРГАХ ёс болон СУУДЛЫН ЗАСАЛ

2019 оны 02 сарын 04

Zindaa.mn сайтаас эрхэм уншигч танд XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн Төгс буянт шинэ зурхайгаар хүргэж байна.

 

Монголчууд Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Монголчуудын дөрвөн зүг, найман зовхис хэмээх зүг чигийн бэлгэдэл бол эртний байгалийн шүтлэгээс улбаатай юм. Энэ нь бурханы шашин Монгол оронд дэлгэрэх явцад агуулага нь улам дэлгэрч, шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд Найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болсон.


Шинийн нэгний өглөө зүг  чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй хүний "билгийн" насыг "ГАЛ"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "УС"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.


Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал "СУУДАЛ ӨНЦӨГДСӨН"-ий засал, гэр бүлийн нөхөр, эхнэр хоёрын суудал давхацвал "СУУДАЛ САЛГУУЛАХ" засал хийлгэдэг.


ЖИЧ: Зүг гаргахдаа хуучин уламжлалаар мориныхоо уяан дээрээс мөрөө гаргадаг байсан. Харин өнөө цагт суурин газар амьдардаг хүмүүс морины уяа гэдэгтэй ижил, хашаа, байрныхаа гадна тодорхой нэг цэг аваад, тэндээсээ мөрөө гаргахад болно.

 


 

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН МӨР ГАРГАХ ЁСОН


Эх сурвалж: Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийд | Төгс буянт шинэ зурхайн ёсны XVII Жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн цаг улирлын бичиг

 

/Жил, сар өдрийн хар нохойн амыг зөрүүлэн тооцсон болно/



 

       
       
   
       
   
       
   
       
   
       
   
       
   
       
   
       
   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүрэвдорж 1976 эрэгт(202.126.89.124) 2023 оны 02 сарын 21

Айл зүгт гарах бэ

0  |  1
dash(68.106.88.63) 2023 оны 02 сарын 19

ER EM BELGIIN NASIIG GALNAAS NAR ZUV YSNAAS NAR BURUU TOOLNO GEJ BNA TEGEED HED TOOLOOD ZOGSOX UM ENE CHINE TOOLVOL XYZGAARGUI UM BISHUU ZOGSOX GAZAR XAANA BNA

0  |  1
зочин (202.131.245.226) 2023 оны 02 сарын 19

ямар их алдатай юм битгий уншаа

0  |  1
za neg iimerhyy?....(148.60.92.227) 2023 оны 02 сарын 19

yychilaarai!!!eer neg zasald 1951 oniih zyyn zygryy garna gejee hoinoosoo irne gej?yah yostoig oilgohoon bailaa!!!

0  |  1
yychilaarai!!!(148.60.92.227) 2023 оны 02 сарын 19

1951 onii hyn har nohoin am taarsan yum uu?tegeed emiin zygryy garsan hereg yy?ene medeegeen bichbel sain hereg!bayarlalaa!!!

0  |  1
ysand syysan hyn?...(148.60.92.227) 2023 оны 02 сарын 19

1951 onii hyn yrd zygryygeen garaad hoid zygeesee irne geed bicheh yum!yagaad be?Zuun zygryy garaad hoinoosoo ireh yum bis yy?....ene met aldaagaan zas esbel hebleliin aldaa yum uu?....

0  |  1
Top