ДОРНОД: Томуугийн дэгдэлт буурч байна

2019 оны 02 сарын 02

Дорнод аймагт томуугийн дэгдэлт буурч байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 2019  оны 1 дүгээр сарын сүүлийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 7955 хүн үйлчлүүлсний 645 нь  томуу, томуу төст өвчин  буюу 8.1%- ийг эзэлж байгаа нь өмнөх үеэсээ буурсан үзүүлэлттэй гарчээ. Томуу , томуу төст өвчний  нийт тохиолдлыг авч үзвэл 0-15 насны хүүхэд 93,3%, үүнээс 0-4 хүртэлх насны хүүхэд 74,8% эзэлж, түргэн тусламжийн нийт дуудлагын 13.8% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.


Тэгвэл сумдын амбулаторийн  1572 үзлэгээс 129 нь томуу эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос  буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт нийт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top