Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдад дэмжлээ

2019 оны 02 сарын 02

Өнөөдөр /2019.02.02/ холбогдох Байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Зам тээврийн хөгжлийн сайдыг тус тус томилох асуудлыг хэлэлцэж байна. 

 

Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан томилох асуудлыг хэлэлцэн дэмжээд байна.

 

Б.Энх-Амгалан нь 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн. 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2003 онд “World Trans” ХХК, 2003-2005 онд “Улаан бутан” ХХК, 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК, 2008-2016 онд “Мишээл групп” ХХК, 2008-2016 онд НИТХ, 2015-2016 онд “Мишээл экспо”, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.143) 2019 оны 02 сарын 02

Харин тийм . Салбарыг мэднэ, миний аав жолооч бсан тул мэднэ гэж үү . Кк

0  |  0
Zochin(202.9.45.232) 2019 оны 02 сарын 02

KDU chidiig hgaalaad nsan sonin gar bna lee dee

0  |  0
Top