Ардын уран зохиолч П.Бадарчид ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид өнөөдөр /2019.02.04/ Монгол Улсын Төрийн соёрхолт цол хүртээлээ.

Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт болов.

 

Төрийн соёрхолт, яруу найрагч П.Бадарч нь 1960 оноос уран бүтээл туурвин эхэлж, "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

 

Уран бүтээл

 

  • "Есөн эрдэнийн эх орон" /1972/
  • "Зургаан мөнгөн мичид" /1977/
  • "Алтан тоос" /1980/
  • "Ширхэг цагаан сувд" /1980
  • "Намрын хонгор салхи" /1985/
  • "Би энэ байна" шилдэг шүлгүүд /1995/
  • "Бөрттэй цагаан сарны дор" /1999/
  • "Бурхан багшийг сургааль" /2002/
  • "Тэнгэрийн хас од" /2003/

 

Гавьяа, шагнал

 

  • МЗЭ-ийн шагнал /1981/ - "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг", "Байтагийн чулуу", "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1988/ - "Есөн эрдэнийн орон" найраглалаараа тус тус хүртсэн.
  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/
  • Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол /2005/
  • Төрийн соёрхол /2019/

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oonoo(202.72.245.122) 2019 оны 02 сарын 11

Бадарч гуайдаа баяр хүргэе, Та минь урт насалж удаан жаргаарай. Түмэн олныхоо хайрыг татсан сайхан буурай шүүдээ та..

0  |  0
orhon(66.181.176.162) 2019 оны 02 сарын 05

Bayar hvrgee hen hvn bvhen mini aguu.........

0  |  1
Монгол хүн(103.229.120.34) 2019 оны 02 сарын 08

Болдыг Эбэгээс энэ шагналыг авахад яс хавталзаж байсан ш.НҮДЭЭ ОЛЖЭЭ. БАТТУЛГА МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛСЭНЭЭР, МОНГОЛЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛДАГ гэдгээ харуулж байнаяя

1  |  0
Монгол хүн(103.229.120.34) 2019 оны 02 сарын 04

БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ АРГАГҮЙ ЛМОНГОЛ ТҮМНЭЭ ҮНЭЛЖ МЭДДЭГ СЭТГЭЛТЭЙ УДИРДАГЧ ЮМ. Нүдээ олсон шагнал гэж үүнийг л хэлнэ.Бадарч гуайдаа баяр хүргэе. Урт насалж удаан жаргаж олон жил уншигч түмнийхээ сонорыг алт шиг сайхан зохиолоороо мялаагаарай❤️

0  |  0
zochin(122.201.31.186) 2019 оны 02 сарын 04

ingeji saykhan nudiig ni olji shagnal uramshuullyg uguud baywal erunkhiilugchduu bayarlalaad l baykhaas daa . sar shinedee saykhan shineleerey . badarch guaydaa urt naslakhyg eruue

1  |  0
Odnoo Ganbold (202.179.27.247) 2019 оны 02 сарын 04

Uamar saihan uym be mash ih bayarlaj bna. Dahin dahin bayarlalaa. Nudee olson shagnal ezendee ochjee. Tur zasagtaa bayarlalaa

1  |  0
Top