MGT шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “The world’s best” шоунд оролцжээ

2019 оны 02 сарын 04

“Авьяаслаг монголчууд 2016” шоуны ялагчаар тодорч, 100 сая төгрөгийн эзэн болж байсан О.Энх-Эрдэнэ Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байгаа ажээ.

 

Тэрбээр эхний шатанд  “Amarillo by morning” нэртэй кантри стилийн дуу дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг монголчууд 2016” шоунд мөн тус дууг дуулж, үзэгчдийг байлдан дагуулж байсан юм.

 

Дашрамд дуулгахад, реппэр, хөгжмийн продюсер Рокит Бэй “The world’s best” шоунд шүүгчээр ажиллаж байгаа юм. Тус шоуны тайзнаа дэлхийн шилдгийн шилдэг авьяастнууд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлэх ба цор ганц ялагч нэг сая ам.долларын эзэн болох юм.

 
Оролцогчдын үзүүлбэрийг үндсэн гурван шүүгчээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн шүүх журамтай. “The world’s best” шоуны анхны дугаар гуравдугаар сарын 3-нд цацагдах ба нийт 10 дугаар үзэгчдэд хүрэх ажээ.


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(31.164.60.87) 2019 оны 02 сарын 11

Tand amjilt Hysen erooe. hicheegeerei gej chin setgeliin ugaas zahij baina

Иргэн(122.201.31.109) 2019 оны 02 сарын 09

Энхэрдэнэ дээ амжилт хүсье. Заавал ялагч болоорой. Чаднаа.

Baysaa (178.197.227.21) 2019 оны 02 сарын 09

Duuniihaa utgiig oilgoj baigaa bizdee. Sandraad buruu hariult ogood onoo aldchihav uu? Ooriigoo sain oilguul. anduursan bol zalruulj zaaval heleerei. Bayrlaj baigaagaa Mgl ooroo hamaagui heleed userch devherch cholootei Ilerhiil. Amjilt

Жорже(66.181.161.111) 2019 оны 02 сарын 05

Гайхалтай сайхан дууллаа,кантри дуу бол зөвхөн чамд л зориулагдсан юм шиг,амжилт хүсье

Zochin(202.126.89.53) 2019 оны 02 сарын 06

Unekheer saihan duullaa bakharkhaj baina .Duuniikhaa utgiig oilgoj saihan hariult ogson bol 100 avah bailaa.Amjilt

G(66.181.160.34) 2019 оны 02 сарын 04

Woooooow

Oyuka(66.181.187.14) 2019 оны 02 сарын 04

Vneheer saihan duullaaa

Zochin(64.119.18.220) 2019 оны 02 сарын 04

Wow wonderful

b(66.181.168.8) 2019 оны 02 сарын 04

duuniihaa utgiig medej duuldag bailgui, yutai ch amjilt husye, goyo duuldag shuu

Зочин(202.126.89.51) 2019 оны 02 сарын 04

Woow, гайхалтай. Маш гоё бнаа. Дуучин хүн юуны тухай дуулж байгаагаа мэдэж дуундаа орж дуулах ёстой бус уу? Сая сандраад л мэдэхгүй гэж хэлсэн байх. Бусдаар бол гайхалтай амжилт үзүүллээ. Мундаг залуу!!!!

Top