ДОЛООГИЙН ДАВАА: Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нар ҮЗҮҮР, ТҮРҮҮНД үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 05

Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ

 

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж байна. Хүчит бөхийн барилдааны  ДОЛООГИЙН ДАВАА өндөрлөлөө.

 

Их шөвгийн дөрөвт аварга цолтон хоёр, арслан цолтон хоёр үлдэж барилдсанаас улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулж, анх удаа сар шинийн барилдаанд түрүү, үзүүр булаалдахаар шалгарч үлдээд байна. Мөн энэ даваанд улсын арслан Ц.Содномдорж аварга С.Мөнхбатыг давж, үзүүр, түрүүнд үлдлээ. Ц.Содномдорж арслангийн хувьд мөн өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд их шөвөгт шалгаран үлдэж байсан билээ.


ДОЛООГИЙН ДАВАА

 

У.ав Н.Батсуурь  У.ар  Р.Пүрэвдагва 

У.ав  С.Мөнхбат - У.ар Ц.Содномдорж 

  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top