Морины уралдааныг хорьсон ч нууцаар сунгаа хийжээ

2019 оны 02 сарын 09

 Засгийн газраас хүйтний улиралд буюу ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт сануулсан юм. Гэсэн хэдий монголчууд жилийн дөрвөн улиралд мориныхоо уяа сойлгыг тааруулж байдаг учраас морины тар хийх үед хүүхэд мориноос унаж, нас барсан хэрэг гарсан. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр Сүхбаатар аймагт /2019.01.23/ хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэг гарсан гэдгийг дуулгасан.

 

Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өвөл, хаврын морин уралдааныг хориглохыг холбогдох албаныханд хатуухан сануулж, хяналт тавихыг үүрэгдээд байгаа. Олон зуун жилийн түүхтэй морь уралдуулах ёс нь өдгөө улам хөгжингүй шатандаа ирж, илүү спортын талдаа ирсэн учраас ийнхүү өвөл зун аль ч улирлыг үл харгалзан уралдах болсон учраас осол эндэгдэл гарах нь олширсон гэдгийг ч ахмадууд хэлж байгаа.

 

Харин Сар шинийн энэ өдрүүдэд Засгийн газрын шийдвэр, орон нутгийн удирдлагын хатуухан сануулга, хяналтаас бэргэн нууцаар сунгаа хийж байгаа сумд олон байгааг эх сурвалж хэлж байна. Тэр тусмаа ид хүйтний улиралд морины тар хийж хүүхэд мориноос унаж эндсэн гэх Сүхбаатар аймаг, хил залгаа Дорноговь аймгийн зарим сумдын уяачид нууц сунгаа хийж, мөн хийх гэж байгааг бидэнд мэдээлсэн юм.

 

Ирэх тавдугаар сарын 1 хүртэл урт хугацаа байгаа хэдий ч морины сунгаа хийж байна гэдэг маш ойрын наадамд бэлдэж байгаа гэдгийг морь гадарлах монгол хүн бүр мэдэж байгаа. Үүнээс харвал ойрын үед мөн нэгэн нууц уралдаан байхыг үгүйсгэх арга алга. Эх сурвалжийн мэдээллээс харахад жил бүр уламжлан зохион байгуулагддаг "Хутагтын хурд"-ыг хийх сураг ч бий. Тэгэхээр уламжлалт ёсоо бодсон ч Засгийн газар шийдвэрээ эргэн харах, эсвэл аюулгүй байдал тал дээр илүү боловсоронгуй дүрэм журамтай болохыг цаг хугацаа, нөхцөл байдал шаардаж байгааг харуулсан хэрэг болоод байна. 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Цогтгэрэл(66.181.190.157) 2019 оны 02 сарын 10

Хүрэлсүрэнжигнүүрийн үгийг тоодог юм !!!

0  |  0
Dornogoviin irgen(202.55.188.35) 2019 оны 02 сарын 10

Onoodor Sainshand sumiin 2-r bagiin 1000.t malchin N.Hishigbat 3 nasnii mori uralduulj zasgiin gazriin shiidwer.g notstoi zorchloo 0 | 0   Хариулах

0  |  1
Dornogoviin irgen(202.55.188.35) 2019 оны 02 сарын 10

Onoodor Sainshand sumiin 2-r bagiin malchin N.Hishigbat 3 nasnii mori uralduulj Zasgiin gazriin shiidwer.g notstoi zorchloo 0 | 0   Хариулах

0  |  1
Dornogoviin irgen(202.55.188.35) 2019 оны 02 сарын 09

Onoodor Sainshand sumiin 2-r bagiin malchin N.Hishigbat 3 nasnii mori uralduulj zasgiin gazriin shiidwer.g notstoi zorchloo

0  |  0
sdvg(66.181.160.14) 2019 оны 02 сарын 09

5 saraas hoish urald l daa bolohgui yum yu baisiin

0  |  0
Ttt(66.181.161.10) 2019 оны 02 сарын 10

Undesnii ov soylruugaa dairahaas oor ajil zondoo bga shiidveree ergej harah bga

1  |  2
Baatar(103.229.122.239) 2019 оны 02 сарын 09

Sumduud Sungaa nereer mori uralduulaad shagnaliig ni hed honogiin daraa ugch baina gej baina lee shuu. Hotoos garahaar l huuli guuli boloh ni bur amarhan umaa. Huduu oron nutagt anhaarlaa sain handuulaachee

0  |  0
зочин(103.9.89.202) 2019 оны 02 сарын 10

Уралдлаа гээд та нар яахын. Хаа сайгүй уралдаж байгаа. Хэнээр чзаалгахгүй уралдана.

3  |  3
иргэн(202.70.46.18) 2019 оны 02 сарын 09

хууль чанга байх хэрэгтэй хариуцлага тооцох хэрэгтэй дор дор нь

0  |  0
иргэн(202.179.25.181) 2019 оны 02 сарын 09

Энэ Уяач нэртэй Нөхдүүд Хүүхэд Морь зовоосон Феодолын ёсыг сэргээж Баян тарганаа Гайхуулж байгаа нэг том Ауудалд орж байж Ухаарна шүү

1  |  0
Б(202.179.24.217) 2019 оны 02 сарын 09

Хүйтэнд хүн мал зовоох ямар хэрэг байна.

1  |  1
МГЛ(202.9.43.214) 2019 оны 02 сарын 10

Цаг сайхан бна уралдаж л байг үхсэнийх нь хууль хаана бгаа хууль нэг тогтоол л бгаа тэр нь амьдралд бууж ирээгүй тогтоол

3  |  2
зочин(103.194.176.117) 2019 оны 02 сарын 09

энэ Шөнөжингаравчид буюу орчин цагын нударган хөрөнгөтнүүдэд Монгол улсын хууль үйлчилэхгүй учир нь тэдний цалинг хөрөнгөтнүүд цалинжуулдаг болохоор тэр ямар ч тогтоол шийдвэр үйлчлэхгүй гэсэн үг

0  |  0
zochin(122.201.31.186) 2019 оны 02 сарын 09

yunykh ni ulamjilal , khuukhed , adguus zowooson kheden khelberdsen durakuudyg shuud khoriglokh kheregtey

0  |  1
zochin(122.201.31.186) 2019 оны 02 сарын 09

yunykh ni ulamjilal , khuukhed , adguus zowooson kheden khelberdsen durakuudyg shuud khoriglokh kheregtey

0  |  1
Top