”Нарантуул” зах хоёрдугаар сарын 13-наас ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 09

"Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд  амарч, үндсэндээ шинийн 3-наас томоохон супермаркет, сүлжээ дэлгүүрүүд хэвийн ажиллаж эхлээд байна. Харин зах, худалдааны төвүүдийн хувьд дараах хуваарийн дагуу ажиллах ажээ. 

 

  • “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 5-12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Хар хорин” худалдааны төв  хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. Хоёрдугаар сарын 9–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 5, 6, 7, 8-ны /Шинийн 1, 2, 3, 4/ өдрийг дуустал амарч, хоёрдугаар сарын 9 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 05-11-нийг дуустал амарч, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Да хүрээ” авто худалдааны төв хоёрдугаар сарын 4-8-ныг дуустал амарна. Хоёрдугаар 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top