Монгол-Хятадын худалдааны эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 09

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол-Хятадын худалдааны нийт эргэлт хоёр тэрбум ам.долларыг давжээ. Тухайлбал Монгол Улс БНХАУ-д 811.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оныхоос 13.1 хувиар өссөн байна. Энэ нь нийт экспортын 66 хувийг БНХАУ дангаараа эзэлж буй гэсэн үг юм. Харин БНХАУ-аас 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оныхоос 35.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

 

Хятадад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнхийг ямааны ноос, ноолуур, нүүрс, зэс, молибдены баяжмал эзэлж байгаа юм. Хятадаас гадна АНУ-тай худалдааны эргэлтээ нэмэгдүүлж 8.4 тэрбум ам.долларт хүргэсэн нь өнгөрсөн оныхоос 26.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Монгол Улс  2018 онд дэлхийн 160 улстай худалдаа хийжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(61.102.168.194) 2019 оны 02 сарын 10

Санхүүжилт ,Пүүс компан нэрийн дор Монголдоо тарааж нутагшуулавдаа...НЭГИЙГ БОДОХ БАЙГАА

0  |  0
Иргэн(122.201.21.15) 2019 оны 02 сарын 10

ТИЙМ БОЛ ИРГЭД НЬ ЯАГААД УЛАМ ЯДУУРДАГ БИЛЭЭ...

0  |  0
Top