“Shark Tank”-ын бяцхан оролцогч Б.Индра шинэ цувралаа гаргажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

АНУ-ын АВС сувгийн бүтээл “Shark Tank” нэвтрүүлгийг "Монгол HD" телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн билээ.

 

Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсч, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламж өгдгөөрөө онцлогтой. Хоёр дахь цувралаа олон нийтэд хүргэж байгаа тус нэвтрүүлгийн өчигдөр /2019.02.11/ цацагдсан шинэ дугаарт Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 5Г ангийн сурагч Б.Индра амжилттай оролцож, шаркуудаас хөрөнгө оруулалт босгож чадлаа.

 

Нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн бяцхан оролцогч Б.Индра "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" ном бичсэн бөгөөд 10 настай зохиолч охин өөрт тохиолдсон адал явдал, төрсөн сэтгэгдлээрээ ном бичихийг хүсч, аав ээж нь түүнийг дэмжжээ. Анхны номоо 70 ширхэг хэвлэж, 40-ийг нь борлуулж, 30-ыг нь найзууддаа бэлэглэсэн Б.Индра энэ удаа шаркуудаас 5.700.000 мянган төгрөгийн санхүүжилт хүсч, номынхоо дараагийн цувралыг хэвлэж, борлуулсныхаа дараа энэ мөнгийг 7 сая төгрөг болгож өгнө хэмээсэн. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж, бүгд 5.000.000 төгрөгөөр дэмжсэнээр бяцхан зохиолч "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номынхоо дараагийн цувралыг бүтээх санхүүжилтээ шийдвэрлэж чадсан юм.

 

Б.Индра охин, түүнийг дэмжин номынх нь зургийг зурж өгдөг ээжид нь, номын анхны хэвлэлтийг зардлыг олж өгсөн аавд нь монголчууд талархлын үгс илгээсээр байна.

 

Сонирхуулахад, Б.Индра сурагчдын амралтын хугацаанд номоо хэвлэлтэд өгч, "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номын 2, 3 дугаар цуврал худалдаанд гарсан бөгөөд "Бүжинд тохиолдсон явдлууд" фэйсбүүк хуудас хөтөлдөг болжээ.

 

  “Shark Tank” нэвтрүүлгийн шинэ цувралд "Хас" Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.ЧИНБАТ нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа билээ.


 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ud(122.201.22.98) 2019 оны 02 сарын 14

Amjilt husie.Mundag gehees uur ug olddoggui ee.mungun dung ni buruu helehed ni yag tag zasch helsen ni ih taalagdlaa.Ohinoo mash sain demjdeg aav eejid ni bas amjilt husie.Sharkuud ch saihan demjlee.

1  |  0
666(103.194.176.117) 2019 оны 02 сарын 11

лалруудын завхөн ганцынхан хөрөнгө гэхэд л хэдэн ихи наядаар тоологдоно аргагүй ч биз монголын уул уурхайн алтны лицензийг атгасан багийнууд байхгүй юу даа

0  |  2
зочин(103.194.176.117) 2019 оны 02 сарын 11

Шарк танк гэх шиг энэ лалрууд бүгд оффшорчид монголын баялгийг цөлмөгчид мөнгө хүүлэгчид

1  |  0
1(66.181.169.66) 2019 оны 02 сарын 14

iim huurhun ohin olon boloh boltygai.

1  |  0
гайхатай(112.72.11.110) 2019 оны 02 сарын 14

гайхалтай сайхан. охин минь үеийн чинь бяцхануудад чиний ном үнэхээр хэрэгтэй байна. нас насны онцлогт тохируулан зөндөө гоё номнууд гаргаарай. амжилт хүсье. мундаг ижий аавд нь талархал дэвшүүлье.

2  |  0
Emee(202.9.42.135) 2019 оны 02 сарын 14

Okhin mini amjilt.

2  |  0
wow(103.212.119.180) 2019 оны 02 сарын 14

hoirhon um b.amjilt husy byachan zohiolch min.uragshaa

1  |  0
Top