Шинэ Газарт цагаан баавгайн цугларалт болж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Шинэ Газар арлууд дахь суурин газрууд руу олон тооны цагаан баавгай дайрсан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийн зохицуулагч Михаил Стишов мэдэгджээ.

 

Өнгөрсөн бямба гарагт /2019.02.09/ ОХУ-ын Архангельск мужийн эрх баригчид үүнтэй холбогдуулан Шинэ Газар арлуудад онцгой байдал тогтоох шийдвэр гаргажээ. Белушья Губа суурин газрын орчим гэхэд 52 цагаан баавгай үзэгджээ. Туйлын баавгайнууд хүмүүс рүү дайрах, албан газар болон орон гэр рүү нэвтрэх зэрэг тохиолдлууд гарсан байна.

 

Урт хугацааны туршид эрэг орчим мөсгүй байгаа тул цагаан баавгайнууд эрэг дээр гарч ирэн, ялангуяа хог хаягдлаа шийдээгүй суурин газрууд руу ирэх нь элбэг байна гэж Стишов ярьжээ.

 

Түүний үзэж буйгаар, асуудлыг шийдэхэд хүндрэлтэй гэнэ. Мягмар гарагт /2019.02.12/ тус арлуудад эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг очиж ажиллах аж. Суурин газруудын орчим цуглараад буй баавгайнуудыг унтуулж, хол аваачиж магадгүй гэнэ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоол(122.201.31.93) 2019 оны 02 сарын 12

Хоолгүй болж

0  |  0
trtr(45.117.35.5) 2019 оны 02 сарын 11

amidrah orchin baihgui bolj dee huurhii. bid ch bas udahgui.......

1  |  0
Top