Сар шинийн өдрүүдэд 11 мянган дуудлага бүртгэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Сар шинийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

 

Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа, улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал улсын хэмжээнд нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн, зохих шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.112.226) 2019 оны 02 сарын 11

Ажилдаа арай СЭТГЭЛТЭЙ ханддаг болсон болов уу? Миний ажил зүгээр нэг өгсөн текст унших бус цаана нь хүний амь амьдрал, хувь тавилан байгаа гэдгийг асууж эхэлсэн болов уу?! Үгүй л болов уу, энэ миний ажил биш гэж хэлэх биз.

ЦЭЦЭГ(103.229.122.53) 2019 оны 02 сарын 11

ЭНЭ ХҮҮХЭН ГАНЦААР ЦОЛ БУУЖЭЭ УДАХГҮЙ ЭРГЭЭД ЦОЛОО АВЧИХНА ШҮҮДЭЭ

1  |  0
цэцэг(203.91.118.180) 2019 оны 02 сарын 11

2018 оны л зураг байнадаг

0  |  0
Top