Хайртай хүнтэйгээ хамт очих ҮЗВЭРҮҮД

2019 оны 02 сарын 11

Гэгээн Валентиний баярыг Европ тивд анх XIII-р зуунаас эхлэн тэмдэглэж иржээ. Дурлалт хосуудын баяр Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христийн шашны зүтгэлтэн, залуу ламын хайр дурлалаас үүдсэн түүхтэй. Монголчуудын хувьд 1995 оноос эхлэн хайрын баярт ач холбогдол өгч тэмдэглэдэг болсон гэж хэлж болно. Залуусын тэмдэглэх дуртай эл баяр хоёрдугаар сарын 14-нд буюу энэ пүрэв гаригт болно. Хэрэв та хайрын баяр тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол дараах үзвэр, соёлын арга хэмжээнд анхаарлаа хандуулаарай.

 

ХАМГИЙН ТӨГС СОНГОЛТ - "РОМЕО, ЖУЛЬЕТТА"


1 У.Шекспирийн "РОМЕО, ЖУЛЬЕТТА" сонгодог жүжиг 130 дахь удаагаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хоёрдугаар сарын 14-ний өдөр 14:00, 19:00 цагуудаас тус тус тавигдах гэж байна. Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрж, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх биз ээ.   


 

Э.ЭНХТӨР + С.СЭРЧМАА

 

2 "Freezone" хамтлагийн дуучин Э.Энхтөр, поп дива С.Сэрчмаа нар анх удаа "АСА" циркийн тайзнаа хамтран тоглохоор болжээ.  Орчин цагийн рок попын төлөөлөл болсон уран бүтээлчдийн шилдгийн шилдэг 30 орчим дуунаас бүрдсэн хайрын дууны үдэшлэгт дурлалт хосууд тухлан саатаарай


 

 FOREVE, FOREVE, FOREVER...


3  "A Sound" хамтлагийн FOREVER тоглолт найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаа "Чингис хаан" зочид буудлын Ballroom танхимд 19:00 цагт товлогджээ.  Энэ удаагийн тоглолтод хамтлагийн шилдэг дуунуудаас дуулахаар төлөвлөжээ.


 

А.ХИШИГДАЛАЙ + С.ЗОРИГТ

4  Рок, попын ертөнцөд хүч түрэн гарч ирж байгаа хайрын дуучид болох А.Хишигдалай, С.Зоригт нар хоёр дахь жилдээ "love Theme" тоглолтоо "Crocus" event hall-д хийх гэж байна. Тэдний тоглолт 19:00 цагаас болох ажээ.


 

5  Хамгийн сүүлд "Яг түүн шиг" шоунд оролцож, үзэгчдийн хайртай уран бүтээлч болсон нэгэн бол дуучин, продюсер Наки буюу Б.Нацагдорж. Тэрбээр хайрын баяраар "COCO BANANA" шөнийн клубт 19:00 цагт хайрын өдөрт зориулсан тоглолт хийхээр болжээ.  



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top