Итали улс Оросын эсрэг хоригоо цуцална

2019 оны 02 сарын 11

Итали улс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлах асуудлаар хэлэлцэх гэж байгаа бололтой. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд Шадар сайд Луижи Ди Майо мэдэгдэлдээ Оросын эсрэг хориг тавьсан нь Италийн бизнес эрхлэгчдэд ихээхэн хохирол учруулж байгааг хэлжээ. Тэрбээр “Манай Засгийн газар ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг эргэн харах бодолтой байна” гэсэн байна.

 

“Бид Италийн ашиг сонирхлыг хамгаалах болно” гэж Луижи Ди Майо мэдэгджээ. Италийн Засгийн газар өнгөрсөн онд Европын холбооны Оросын эсрэг хоригийг эсэргүүцэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top