”Авьяаслаг монголчууд”-ын ерөөлч залуу ”3 сая инээд”-ийг зорив

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Дэлхийн 10 гаруй оронд амжилттай хийгдэж, олон сая үзэгчдэд инээд бэлэглэсэн “3 сая инээд” шоу нэвтрүүлгийг "Боловсрол" суваг телевиз албан ёсны эрхтэйгээр Монголдоо нэвтрүүлж, өчигдөр /2019.02.11/ анхны дугаараа хүргэлээ.

 

Шинэ дугаарт Mонгол HD телевизийн "Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлэгт оролцож, цэцэн цэлмэг үгсээрээ гайхагдаж асан орчин цагийн ерөөлч, хөтлөгч Б.Пүрэвдорж оролцож, дахин шуугиулж амжив. Тэрбээр нэвтрүүлгийн хоёр шатыг амжилттай даван, улмаар 300.000 төгрөгөөрөө дэнчин тавьж, гурван сая төгрөгийн төлөө өрсөлдсөн боловч харамсалтай нь шүүгчдийг инээлгэж чадаагүй учраас нэвтрүүлгийг орхисон.

 

Сонирхуулахад, нэвтрүүлэг нийт 5 үе шаттай байх юм. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300,000 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500,000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дахь минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм.

 

Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Г.Анхбаяр, шүүгчээр Гавьяат жүжигчин Т.Баярмагнай,  жүжигчин Б.Баттөмөр нар ажиллаж байгаа юм.

 

ВИДЕО ҮЗЭХ


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnnnn(66.181.161.83) 2019 оны 02 сарын 11

purevsuh shuu dee zuw bicheechee

0  |  0
hulhidsaan(202.179.24.206) 2019 оны 02 сарын 11

hogiin hyn muutai novsh doo

0  |  0
Top