БАЯН-ӨЛГИЙ: Сар шинээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав

2019 оны 02 сарын 11

Баян-Өлгий аймгийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдэд ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй, тайван өнгөрсөн гэж тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллажээ.

 

Өлгий хотын багуудад шөнийн хоёр цаг хүртэл явган болон хөдөлгөөнт эргүүл хийсэн байна. Энэ хугацаанд нийтдээ 72 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас хоёр нь хулгайн гэмт хэргийн шинжтэй, нэг нь хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт гэргийн, 53 нь зөрчлийн шинжтэй, үлдсэн зургаа нь бусад төрлийн мэдээлэл байжээ. Гарсан зөрчлүүдийн хувьд согтуугаар болон эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, аюулгүй бүс зүүгээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг зөрчлүүд байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top