А.Энхбаатар: Гараа хөлдөөсөн гэх хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт дааганы уралдаан зохион байгуулж, улмаар есөн настай хүү гараа хөлдөөсөн тухай мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар нар өнөөдөр  /2019.02.11/ мэдээлэл хийлээ. 

 

Уг мэдээлэлд “Иргэд мэдээллийг түгээхдээ хүүхдийн 108 дугаарт анхлан мэдэгдэж байхыг хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Энэ тогтоолыг аймаг, сумдын Засаг дарга нар хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй. Энэ тогтоол бүх аймаг, сумдын дарга нарт хүргэгдсэн байгаа.

 

Гараа хөлдөөсөн гэх хүүгийн ээжтэй холбогдсон. Эдгээр хүмүүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд золголтоор явж байгаа. Хүүгийн тухай мэдээллийг дамжуулсан этгээд нь хүүгийн үеийн хүүхэд байсан бөгөөд зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч цахим орчинд тавьсан байна. Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийг ямар нэг мэдээлэл сурталчилгаанд ашиглахыг хориглодог. Энэ үйлдэл нь хүүхдийн хувийн мэдээлэлд халдсан эсэхийг шалгаж тогтоосны дараа зөрчил хянан шийдвэрлэх албан тушаалтан асуудлыг шийдвэрлэнэ. Эхлээд хүүхдийн эцэг, эх гомдох ёстой. Тэгж байж Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгах юм. Гараа хөлдөөсөн гэх зургаан настай У.А нь золголтоор Биндэр суманд очсон байхдаа, саахалт айлынх руу гаа гар чийдэн барьж явсан. Ингэхдээ хүүхдийн гар хайрагдсан явдал тохиолдсон гэсэн мэдээлэл байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Содон(174.214.15.109) 2019 оны 02 сарын 13

Сайхан шаах юм даа энэ малнууд

0  |  0
сайнаѳ(66.181.161.122) 2019 оны 02 сарын 12

уралдаан болсон ч гэсэн үгүй л гэж гүрийнэ ш дээ хѳдѳѳгүүр бооцоотой сунгаа болж байгаа ш дээ хѳдѳѳнийхѳн бүгд мэдэж байгаа та нарыг л тэнэгтүүлж байхгүй юү ээж аавыг нь дарамталж битгий хэлээрэй гэцэн л байгаа биз

0  |  0
uka bnoo(112.72.11.122) 2019 оны 02 сарын 12

bitii erguutldee ta nar uhtsen hevtej bhad ni tuslamj heregtei uyd ni iim hund bdald haachihaa yaahaa medehgui muhar niigemd hen neg ni tsonh gargah yostoi. odoo uursdiinhuu huuli zurchsun uraldaanaa nuun daragduulah gej ingej soliorood bilegt gishuun shig yum bicheed yariad bj bhiima.

1  |  0
Zochin(150.129.142.227) 2019 оны 02 сарын 12

Medeelelee xyanaj niitelj bgaachee gar ni xuldsun xuug 6 nastai geed zurag avsan medeelel damjuulsan xuuxed ni ueiin xuuxed gexeer bas 6 nastai xuuxdiin tarisan xereg uu.

2  |  0
irgen (194.95.142.180) 2019 оны 02 сарын 12

Ene zurag avigdaagui bol ene huuhdiin asuudal daragdaad ungurnu. ger buliin ner tur, etseg ehiin erhiin tsaana hichneen huuhed helmegdej bgdgiig bid nar ungursun hoino ni meddeg

3  |  0
Аав(112.72.11.124) 2019 оны 02 сарын 12

Энхбаатараа чи хэдэн хүүхэдтэй билээ..найз нь ч бай хэн ч байсан зураг тавиагүй бол чи юугаа мэдэх юм..юун сурталчилгаа..хуулийн хүн шиг юм бол энэ мэдээ зургын араас дамжаад арга хэмжээ авахын оронд тэнэг юм яриад явж байх ч гэж..залуу хүн гэхэд чи үнэндээ гутамшиг шиг л явах юм даа..яана даа..

3  |  0
Иргэн(202.21.112.226) 2019 оны 02 сарын 13

Хүүхдийн нэр хүндийн асуудал хүндэж буй чинь сайн хэрэг. Гэтэл үүний цаана хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртөж, байнга зодуулж, зарим нь бүүр уяач айлдаа яргалуулж, сургууль завсардаж, айлын боол хийж байна вэ? Уяач том том албан тушаалтнуудаа л олон нийтийн дайралтаас хамгаалж үг хэлэхээс бус цаана нь эрх нь зөрчигдөж буй мянга, мянга хүүхдийн асуудлын талаар та нар дугарахгүй юм аа! Хүүхдийн эрхийг хамгаалах ажилд баттай зогсох төрийн байгууллага нь ингэж дугарч байхад юу хэлхэв дээ! Дэндүү байна та нар!

4  |  0
SFGTB(66.181.169.66) 2019 оны 02 сарын 11

HUUHDIIN ETSEG EHEES BODITOI MEDEELEL AVAHIIG HUSIE

0  |  0
зочин(203.91.118.247) 2019 оны 02 сарын 13

Зөвшөөрөлгүй гарын зураг авсан гээд тэнэгтээд байх юм,, Хүүхдийн эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа юм биш үү

4  |  0
B(202.21.124.21) 2019 оны 02 сарын 11

АРД ТҮМНЭЭ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛОЖ БАЙНА ДАА ТА НАР. ЮМ Л БОЛ ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ!!! !!!

2  |  0
Top