Б.Лхагвасүрэн агсны ”100 ЭРХЭМ” нэвтрүүлэгт хэлсэн 15 чухал ЭШЛЭЛ

2019 оны 02 сарын 11

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний их соён гэгээрүүлэгч, тэргүүн найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсныг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр болсон билээ. Нэрт найрагчийн олон арван бүтээл туурвил, амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэн өгүүлэх бүхэн үнэ цэнийг илтгэсээр бидэнд үлдлээ. 

 

Эрхэм хүмүүний "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочин хойморт заларсан дугаараас түүвэрлэн онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

 

1

Яруу найрагчдыг хүний сэтгэлийн эмзэг бүхнийг түүж ярьдаг улс гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө тийм эмзэгхэн, тийм мэдрэмтгий юм.

 

 

2

Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр дараа нь эхэлдэг.

 

3

Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах чухал.

 

4

Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр.

 

5

Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын УУЛЗВАР.

 

 

6

Ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлхсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг барилдахуй чанараараа тийм гайхалтай.

 

7

Үхэл гэдэг зөгнөөд, дуудаад, даллаад байхад ирдэг эд биш. Түлхээд байхад явдаг ч эд биш. Зүй зохисоороо л ирнэ. Өглөө болгон үхлийн тухай бодож бай гэдэг үгийг би баримталдаг. Хүн хийж байгаа аливаа ажлынхаа төгсгөлийг бодоогүйгээр эхэлдэггүй биз дээ.

 

8

Би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг.

 

9

Хүн юу сонсож өсч, өндийнө тэр л жамаар явна.

 

10

Хатуу үг гэдэг бол бие исгэдэггүй ч, сэтгэл исгэдэг айхтар ХУРЦ ХУТГА.

 

 

11

Эцэг, эх хоёрын дундаас ҮР төрдөг шиг уламжлал, шинэчлэл хоёрын дундаас ЯРУУ НАЙРАГ төрдөг.

 

 

12

Он цаг өөрөө бүхнээ нэвсийтэл дагуулаад ирдэг. Он цагаа өөрөө НАЙРАГЧТАЙГАА ирдэг байх.

 

13

Эмэгтэй хүнийг ухаан зартал нь БҮҮ ЗОВОО. Ухаан туйлдаа хүрнэ гэдэг чинь нулимсаар, багтралаар илэрнэ. Эмэгтэй хүний орчлонд гутах эмзэг чанар нь эр хүнээс хамаагүй наагуур байдаг юм шүү.

 

14

Улс орон, эх дэлхийн итгэлийн төвийг ЭР ХҮН, сэтгэлийн төвийг ЭМ ХҮН авч явдаг.

 

15

Ертөнцийн туйлын үнэн бол гашуун бөгөөд хатуу. ҮНЭН ҮГ гэдэг үхэл шиг хатуу байх ёстой.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лавайн Энхсайхан(66.181.160.84) 2019 оны 02 сарын 15

БУРХАН МИНЬ МИНИЙ МОНГОЛД БАС ИЙМ ЮМ БИЧДЭГ БОДДОГ ХҮН БАЙДАГ ЮМ ГЭЖҮҮ??? ЁСТОЙ НЭГ ХЭЛЭХ ҮГГҮЙ ШОКОНД ОРЛОО УУЧЛААРАЙ БУУРАЛ БАГШ МИНЬ. БУРХАН ХАРЖ БАЙХАД ИЙМ ЖУДАГГҮЙ ХҮН БАС БАЙДАГАА ЗА БОЛЬЁ... УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

Chimeg (99.191.132.167) 2019 оны 02 сарын 15

Whaaaat?? Bi yu unchvaa.. ene door 2 comment yamar byzar hyyr ni bichdeg bn aa. OMG!! Iim um sanaj, bichihiig bodhod eryyl amitan bish, hyn ch bish. Ooroo udahgyi hyyr bolood hevtned chi.

Chimeg (99.191.132.167) 2019 оны 02 сарын 13

Aguu aguu.. ih l ygyilj bn doo. Bnga l yariltslagii ni sonsood orovdood hairlaad haramsaad cj bn. Hoorhii Baasan egch hetsyy l bgaa bh daa..

Ану(58.137.104.50) 2019 оны 02 сарын 15

Бузар өвгөн 100 ахирамаа чаралбаа баатартай хамт далдар

zochin(202.9.42.217) 2019 оны 02 сарын 13

Новшийн хулгайч бузар долигонуур үхсэн ии нь найрагч Чойномын шулгээр бухий л шагналыг идсэн хар хүүр Бузар хүүр далд орсон сайн хэрэг

Top