П.Анужин: Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж!

2019 оны 02 сарын 11

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр /2019.02.11/ сүүлчийн замд нь үдлээ. Нэгэн цагт хамтдаа их найрагчтай хамт түүхийн хуудсыг бичилцэж, хамтдаа "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийг хөтөлж байсан сэтгүүлч П.Анужин эмгэнэл илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино! Үргэлжид үүл адил хуруулах тамхины тань утаа хамарт цоргиж, түүх хөврөөж, би хөрвөөнө.

 

Учиргүй зүйл үгүй гэх, үнэхээр л тийм юм. Монгол Тулгатны хамгийн анхны зочин бол Буриадын алдарт уран барималч Даши Намдаков байсан билээ. Тодотговол, "Монгол тулгатан" төслийн хамгийн анхны мотор түүний дугаарыг бүтээхийн төлөө асч байсан. Түүх сөхвөөс, кино үйлдвэрт сүндэрлүүлсэн сүрлэг тайз маань хараахан дуусаагүй, будаг шунх нь хатаагүй ханхалж байхад зочин маань Лондонгоос буучихаж байсан. Анхны зочноо авчирахад овоо хэмжээний зардал гарч, нэвтрүүлгийн санаачлагч, продюсерийн хувьд бүгдийг шийдэж, мотороо асааж, төслөө эхлүүлж байлаа... Шинэхэн тайз, шинэ баг, шинэ камер, хамгийн гол нь цоо шинэ хоёр хөтлөгч. Бид хоёр хоёулаа телевизийн салбарын улс биш. "Мотор" гэх дохионоор Лхагва ах руу хартал хирийн сандардаггүй, хашир хүн нилээд тэвдүү харагдсансан. Тэр өдөр бол агуу найрагч хийгээд эрс өөр мэргэжилтэй энгийн нэгэн бидэн хоёрын "хөтлөгч" болсон өдөр билээ! Мартахын аргагүй.

 

Бид хоёр зочдоос юу асуухаа хоорондоо огт ярьдаггүй онцлогтой байсан. Тэр л барилаараа олон дугаараа бүтээсэн. Өөр өөрийн өнгө намбаар, танхайдуухан туучаад гардаг байж.

 

Бидэн хоёрыг телевизийн хөтлөгч болгосон тэрхүү дугаар цаг хугацаанд бүтээгдсээр Лхагваа ахыг тэнгэрт халихын өмнө өдөр түмнээ цацагдаж, түүнийг минь үджээ! Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж! Дашийн дугаарт яриа дүрс минь баларсан ч болж өнгөрсөн түүх, яриа, дүрс, хөдөлмөр бүхэн минь та бидэн хоёрын сүнс, сэтгэлд оршин буй! Хийж туулсаныг хэн ч үгүйсгэхгүй. Хэн юу гэх хамаагүй, хэн юуг хэрхэн үгүйсгэх ч хамаагүй! Та бидэн хоёр л үнэнээ мэдэж, үйл жаргалаа хувааж, түмэн үзэгчийн өмнө тэс өөр хоёр өнгө нэгэн цул болж очсон юм байна! Бүтээлийг минь өлгийдөн авч, дэм илгээсэн үзэгч түмнээ ахин дахин гялайлаа!

 

Өнжүүлийн талд шүлэг найргийг тань сонсч, Зоргол хайрханы өвөрт хүүрнэн суух эдгээр зураг ихийг өгүүлнэ...

 

Төөрөг тавиландаа Талархъюу! 
Таныг нөмөрлөж түүх туурвисны учир! 
Тандаа ихээр Талархъюу! 
Хат сууж, ухаан тэлээсний учир!

 

Өнжүүлээс урган өндийж, Өнжүүлдээ уусав та минь! Уусч найрахын орчлонд бүтээхийн тэнгэр дор нэгдсэн та бидэн хоёрын түүх Гэгээн!

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anujind(217.79.191.29) 2019 оны 02 сарын 15

Muuxai xumsaa nuusan muur shig gichii tsaana n yagaad bnaa,xudlaa shaana ail vimvvlne,xereldexdee bol bvr aguu buzwr

Ѳлзийжаргал(103.26.193.68) 2019 оны 02 сарын 14

Монгол тулгатны 100 эрхэм бол үнэхээр олонхи монголчуудын хүсэн хүлээдэг давтан давтан үздэг сайхан нэвтэрүлэг.Одоо нэг л сэтгэлд буухгүй бна .Анужинг явахад дутуу болж гунигтай байсан одоо бүр ч дуусчихсан мэт сэтгэгдэл тѳрж бн.Чи эргэж ирээч...

Enkhee lkhagva(162.206.137.153) 2019 оны 02 сарын 12

Ta bol Aguu sur huchtei tsoglog , badrabgui uhaalag Aguugiin Aguu hun bsan. Mongoliinhoo hors shoroondoo taiban amgalan noirsdoo. Um sain amgalan boltugai.

Чамирхах(24.14.133.211) 2019 оны 02 сарын 14

ухаан тэлээс гэнэ үл чамирхах гээд бүр ядчих юмаа. Монгол хэлийг битгий гутаа. Харамсах биш өөрийгөө л магтсан матаас бичиж

Obo (150.129.141.186) 2019 оны 02 сарын 12

Gaihamshigtai aguu hvn Um sain amar amgalan boltugai

Engiin negen eej(217.149.165.117) 2019 оны 02 сарын 14

Uldeh murtei hun olnooroo uduuleed yawlaa daa.Ewgui ug bichsen ”zochin” mongol hun bish baihaa.ungurugsdiig muu ugeer uddeg mongol hun gj bhgui.ter uil uurt n ergeh bui za

Дарь(66.181.185.186) 2019 оны 02 сарын 12

Сайхаан. та бол Монголдын бас нэг гайхашсигт хадагтай.

zochin(202.9.42.217) 2019 оны 02 сарын 14

Новшийн хулгайч бузар долигонуур үхсэн ии нь найрагч Чойномын шулгээр бухий л шагналыг идсэн хар хүүр Бузар хүүр далд орсон сайн хэрэг

5  |  23
Уэцэгмаа(103.57.95.76) 2019 оны 02 сарын 14

Чи хэн юм бэ? Газрын гаваар далд ор.

7  |  0
Монгол хүн(103.229.121.240) 2019 оны 02 сарын 14

Хэлж ярьж байгаа үгээ бодож хэлж баймаар юм.зэвүүн хар шавьж чинь

3  |  0
Зочин(66.181.183.203) 2019 оны 02 сарын 12

Өвчтэй бхад нь ч эргэж тойрч бсангүй, хөдөөлөхөд нь ч хамт бгаагүй гэхээр сэтгэлгүй нэгэн болой.

2  |  1
Оо(202.179.25.128) 2019 оны 02 сарын 14

Чойномын шүлгийг Буурал маань эзэгнэсэн гэж бодохгүй л бна шүү

2  |  0
Aldaraa(64.119.19.122) 2019 оны 02 сарын 12

Yagaad ireegui ym boldoo

yzegch(43.242.243.81) 2019 оны 02 сарын 11

Um sain amgalan boltugai.

.(122.254.63.191) 2019 оны 02 сарын 11

АНУЖИН АВХАЙГ ЭНЭ БУУРЛЫНХАА ХӨДӨӨЛӨГӨН ДЭЭР ҮЗЭГДЭНЭ ГЭЖ БОДСОН ЮМСАН. БУСДЫГ Ч ҮГҮЙЛСЭНГҮЙ.

зочин(43.242.242.128) 2019 оны 02 сарын 11

сайхан бичиж...

Top