Найруулагч Вүүди Аллен “Амазон студи”-ийг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Алдарт найруулагч, кино зохиолч Вүүди Аллен гэрээгээ зөрчсөн гэх шалтгаанаар "Амазон студи"-ийг шүүхэд өгчээ. Шалтгаан нь хүчирхийллийн эсрэг дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгээд буй #MeToo хөдөлгөөнтэй холбоотой гэнэ.

 

Вүүди Алленыг 1992 онд өөрийн өргөмөл охиндоо бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудал эргэн сөхөгдөж, "Амазон" түүний дөрвөн бүтээлийг түгээх гэрээгээ цуцалсан байна.

 

Найруулагчийн 2018 онд зураг авалтаа дуусгаж, бэлэн болгосон "A Rainy Day in New York" бүтээл нь энэ асуудлаас болж өргөн дэлгэцээр гарах боломжгүй болоод байгаа ажээ.

 

Найруулагч Вүүди Аллен 2011 оны Оскарын наадмаас дөрвөн  шагнал хүртсэн билээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top