Л.ХАСАР: Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Монголын яруу найргийн нэгэн сүмбэр оргил, суу билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн Өнжүүлийн цэнхэр уулс, Боржигоны бор талынхаа элгэнд үүрд нойрсохоор шингэлээ. Нэрт найрагчийг Өнжүүлийн цэнхэр уулсын сүр бараан дунд эцсийн замд нь үдэж, түүний ухаанаас ургаж, үгийнх нь сүүг хөхөж өссөн хайрт хүү, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар сэтгэлийнхээ уй дууг асгаж үг хэллээ. Суут найрагчийн өвдгийг нь түшиж, ухааных нь гэрэлд шүлгээ тэрлэж суусан хүүгийнх нь аавынхаа алтан шарилд мөргөж хэлсэн үг ийм байв.

 

Аав аа, Таны үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, анд нөхөд, шавь нар, таны сэтгэлийн гэрэл гэгээнд татагдсан хүмүүс бүгд өнөөдөр энд цугласан байна.

 

Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш харин та бидний сэтгэл зүрх, оюун ухаан улам гүн орших гэж гэрэл, сүүдрийн зорсон энэ л агшинг гээлээ хэмээн сэрүүн зүүдэлж зогсоно. Таныгаа молхи бидний тэвэрт эцсийн амьсгалаа отголоход Та тэнгэрийг газартай, уулыг устай, зовлонг жаргалтай, нулимсыг инээмсэглэлтэй мэтгэж бичсэн шүлэг, бүтээл бүхэн чинь, зүрхний цохилт, амьсгал бүр чинь бидний ухаарал, аз жаргал, баяр баясгалангийн төлөө байсныг сая л ойлголоо. Мунхаг биднийг өршөөгөөрэй.

 

Таны ухаанаа асгаж урлаж бүтээсэн номын агуу ертөнц монгол түмний минь сэтгэл зүрхэнд мөнх оршиж, ухаанаас тань ундарсан тэр ариун ундаргаас монгол түмэн билэг, оюун ухаанаа хурцалж, үеийн үед дуурсах болно.

 

Аав аа, таны хэлэх дуртай “Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй” гэдэг үгийг санаж бүтээхийн гэгээнд хөтлөгдөж, ариун голомтыг чинь удам залгуулан, өргөж явна аа, үр хүүхдүүд бид чинь.

 

Аав аа, таньдаа би хязгааргүй их хайртай шүү.

 

Шамбалын гэгээнд багтаж, сайн төрлийг олж, мөнх бусын тухай бидний бодол ээдрээг тайлж өгөхөөр мөнх тэнгэр өөдөө одсон та минь номын гэгээнд хөтлөх эрдэмт хүмүүн болж, бидэндээ дахин төрөөрэй.

 

Ум мани бадмэ хум

 


Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shagdarhorol munhzul(202.126.89.36) 2019 оны 02 сарын 13

Jambaliin orond irgen turuurui ym maani bad mi hum

0  |  0
Бямбажав(43.228.130.186) 2019 оны 02 сарын 13

Ум маани бадма хум. Ум сайн амгалан болтугай

0  |  0
Ариунзаяа (117.111.28.238) 2019 оны 02 сарын 13

Та минь Боржигоны бор талдаа тайван нойрс доо Ум сайн амгалан болтугай

0  |  0
Г.Баттөр(150.129.140.177) 2019 оны 02 сарын 13

Бид таныг дурсан санана. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Irgen(78.102.226.167) 2019 оны 02 сарын 12

Ум ма ни бад ми хум

0  |  0
иргэн(59.153.87.163) 2019 оны 02 сарын 12

Ум ма ни бад ми хум

0  |  0
Дуламжав(202.9.43.110) 2019 оны 02 сарын 12

Ум ма ни бад ми хум

0  |  0
Дуламжав(202.9.43.110) 2019 оны 02 сарын 14

Ум ма ни бад ми хум

0  |  2
Зочин(66.181.160.70) 2019 оны 02 сарын 12

...Элгийг чинь цөлмөж шингэнээ Боржигоны бор тал минь гэсэн байсан даа. Та минь амгалан шинэ дээ. Ум мани бад мэ хум

1  |  0
Алиа(59.153.114.80) 2019 оны 02 сарын 12

Эх нутгийнхаа ариун хөрсөнд амгалан нойрсоорой

1  |  0
Амраа(202.72.240.5) 2019 оны 02 сарын 12

агуу хүний үр үндэс аугаа л байдаг юм байна. сэтгэл шимширч нүд бүрэлзэж, амьд ахуй цаг нь нүднээ тодрох мэт... ум сайн амгалан орших болтугай

3  |  0
Зочин(112.72.11.111) 2019 оны 02 сарын 12

Энэ цагийн найраг,үгийн хаан маань нас бусыг үзлээ.Таныг сэтгэлд мөнхлөх бодол ухаарлын ариун тунгалаг мөрөнгийн ус мэт тэрлэсэн үг бүр мөнхөд үлджээ.Ум ма ни бад ми хум.

2  |  0
naran(202.55.188.36) 2019 оны 02 сарын 12

um maani badme hum

0  |  0
Халиун(202.179.31.67) 2019 оны 02 сарын 12

Ум сайн амгалан болтугай

3  |  0
Ням(202.179.26.10) 2019 оны 02 сарын 12

Ум маани бадми хум. Дахин давтагдашгүй хүн дээ.

1  |  0
Эмч(202.179.6.58) 2019 оны 02 сарын 12

Тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа. Эцэг тэнгэрийнхээ дор Этүгэн дэлхийдээ бидэндээ эргэж дахин төрөөрэй.

5  |  0
Angel(103.229.123.37) 2019 оны 02 сарын 12

Um sain amgalan boltugai

0  |  0
Ariunaa(66.181.176.161) 2019 оны 02 сарын 12

Dahin bidend turuurei. Mongol tumen tanii setgeliin uhaaniig uurd sonsoj dagaj ulgerlej uhaarch baih bolnoo.

3  |  0
Тогтуун(66.181.160.18) 2019 оны 02 сарын 12

Ум ма ни бад ми хум. Та минь дахин төрж монгол түмнээ баясгах болтугай хурай хурай хурай

0  |  0
Зул(59.153.114.214) 2019 оны 02 сарын 12

Ум мани бадми хум

0  |  0
Энхболд Дашдорж(103.57.92.187) 2019 оны 02 сарын 12

Та минь боржигоныхоо бор талдаа дахин төрөөрэй ум сайн амгалан болтуугай

2  |  0
Top