Азийн хүүхдийн наадамд ОХУ-ын тал хамтран ажиллахаа илэрхийллээ

2019 оны 02 сарын 12

 УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Сахалинкс мужид зохион байгуулагдаж буй "Азийн хүүхдүүд 2020" өвлийн спортын анхдугаар наадамд урилгаар оролцоод иржээ. Учир нь Б.Энх-Амгалан сайд нь 2020 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох "Азийн хүүхдүүд 2020" спортын наадмын зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байгаа юм.


Тиймээс тэрбээр ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Олега Юрьевна Голодец, Спортын сайд П.А.Колобков, Сахалинск мужийн амбан захирагч Валерий Игоревич Лимаренко, Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн дарга Дмитрий Глушко нартай уулзаж, 2020 онд манай улсад болох хүүхдийн наадмыг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн юм. Харин ОХУ-ын талаас наадмыг зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top