Ч.Содномцэрэн: УИХ-ын нөхөн сонгуулийг 287.6 сая төгрөгөөр хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ. Улмаар түүний нэр дэвшиж парламентад сонгогдсон УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд байгаа юм. 

 

Тэгвэл Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ

 

Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ч.Болдсайхан нар оролцлоо. Энэ үеэр СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Болдсайхан  "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Улмаар нөхөн сонгуулийг энэ жил зохион байгуулахаар болсон. Бид өчигдөр /2019.02.11/ бүх нам, эвсэлд зөвлөмж маягаар албан бичгээ хүргүүллээ" хэмээн онцоллоо.

 

Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Нөхөн сонгуулийг 287.6 сая төгрөгөөр хийнэ. Нөхөн сонгуулийн зардлыг УИХ-аар тогтоож, баталж өгсөн. Нийт 21 хэсэгт санал хураалт явагдана" гэв.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.97) 2019 оны 02 сарын 13

Ene mungiig MAN-aas esvel ga tulgaas garguulval taarna.

Top