БСШУСЯ: Соёл, урлагийн төсөл, хөтөлбөр сонгон шалгаруулна

2019 оны 02 сарын 12

 

Соёл, урлагийг дэмжих сангаас 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газарт 2019 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна.  Соёл, урлагийг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна. Үүнд,

 

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-15.3.6, 15.3.8 дахь заалтад заасан төсөл, арга хэмжээ https://www.legalinfo.mn/law/details/278?lawid=278
  • Хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгоход чиглэсэн уран бүтээл туурвих;
  •  Засгийн газрын тогтоолоор баталсан дараахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ

 

  • Монгол уран бүтээл хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/6460?lawid=10558

 

  • Соёлын үйлдвэрлэл хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/7173?lawid=11783

 

  • Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/6495?lawid=10550

 

  • Сонгодог урлаг III хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/8640?lawid=13623

 

Хаяг: Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 107 тоот


Холбоо барих:
260298

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top