МҮЭХ-г шинэчлэх Түр хороо удирдлагуудаа шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хорооноос өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ. Тус  хорооноос мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдэлд "МҮЭХ-ны захиргаа хангалтгүй ажиллаж байгаа" талаар дурьдаж, ажилтныхаа эсрэг мэдэгдэл гаргасныг эсэргүүцэж буйгаа аймгуудын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нар дурьдсан юм. 

 

Тодруулбал, Орхон аймаг дахь Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга А.Цэцэгээ өмнө нь Үйлдвэрийн захиргаанаас үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд саад учруулсан тухай, үйлдвэрчний эвлэлийн сонгуультны эрх ашиг зөрчигдөж, амьдралын баталгаа болсон гэр орноо барьцаанд алдахад хүрч байгаа талаар мэдээлэл хийж байжээ.

 

Түүнийг ийн мэдэгдэл хийсний хариуд МҮЭХ нэр хүндэд нь хувийн ашиг сонирхлын зорилгоор халдлаа хэмээн үзэж, А.Цэцэгээд хариуцлага хүлээлгэхээр байгаа талаар мэдэгдсэн байна. Иймд МҮЭХ ажилтныхаа эсрэг мэдэгдэл гаргасныг эсэргүүцэж буйгаа өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцогчид онцолсон юм. А.Цэцэгээ өөрөө өнөөдөр зарласан хэвлэлийн хуралд ирж оролцсон.

 

Хурлын үеэр “МҮЭХ-нд боловсон хүчний бодлого алдагдсан, ажлын арга барил төдийгүй системийн тогтолцооны шинэчлэл хэрэгтэй” гэдгийг онцолж байв.

 

Түүнчлэн МҮЭХ-ны дүрмийн 4.1.3-т заасны дагуу "Аливаа бодлого, шийдвэр үйл ажиллагаагаа үйлдвэрчний эвлэлүүд болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй байлгана" гэсэн заалтыг хэрэгжүүлж, МҮЭХ-ны дотоод ардчиллыг хангаж ажиллахыг "МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хороо" МҮЭХ-ны удирдлагуудаас шаардаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмгэн(64.119.20.34) 2019 оны 02 сарын 12

Эдгээр хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс асуудалтай нөхдүүд байгаа юм биш үү.

0  |  0
Эмгэн(66.181.191.198) 2019 оны 02 сарын 12

Нэмж хэлэхэд МҮЭХ-ны дарга Амгаланбаатартай уулзая гээд 2-3 удаа очиход үүдэнд нь суух нарийн бичгийн дарга гэх эмэгтэй ”тусгай ажилтай” гэдэг тайлбартай. Ер нь удирдлагууд нь жирийн иргэн хэнийг ч хүлээн авдаггүй гэж ойлгогдсон. Гишүүдийн татвараар цалинждаг хэдэн хүн л байдаг байх нь нээ??? Ойлгомжгүй газар болсон бна.

0  |  0
Эмгэн(66.181.191.198) 2019 оны 02 сарын 12

Энэ газар ҮЭ-ийн сургуулийг нь төгссөн хүмүүст дургүй. Учир нь тэд өөрчлөлт шинэчлэлийн санааг цухалзуулсанд нь хялалздаг. Олон жил ажилласан хүмүүстээ анхаарал тавьдаггүй, аргацаасан байдалтай ханддаг. Ийм хүмүүс яаж ҮЭ-ийн сонгуультнуудад элэгсэг хандах билээ дээ? Ямар л бол ямар ажил мэргэжлийн чиглэлийн ҮЭ-ийн идэвхтнүүд яралзаж байхад удирдах дээд байгууллагынх нь дарга ажилтнуудынх нь чадамж чадвар нь гологдож байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Дандаа мэргэжлийн бус хүмүүс байдаг учраас тэд олигтой санаа оноо хэлдэггүй мөртлөө татвараа данс руугаа оруулахыг шаардахаас өөр ажилгүй.

0  |  0
Top