54 настайдаа хүүхэд төрүүлсэн сайхан бүсгүй Брижит Нилсен

2019 оны 02 сарын 12

 

Жүжигчин, модель Брижит Нилсен өнгөрсөн зургадугаар сард 54 насандаа тав дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Түүнийг тээгч эхийн тусламжтайгаар охинтой болсон гэх хүмүүс байдаг ч Брижит Нилсен охиноо өөрөө тээж төрүүлснээ батлан ярьдаг.

 

 

Жүжигчин бүсгүй Италийн теле продюсер, 39 настай Маттиа Десситэй 2005 онд гэр бүл болсон билээ. Тэд хүүхэдтэй болох гэж арван жилийн турш хичээжээ. Эмч нар Брижитэд жирэмслэх магадлал 2.5 хувь л байгааг хэлж байсан гэнэ. Тэрбээр маш их эм ууж, эмчилгээ хийлгэж байсан ч “Уучлаарай, жирэмсэн биш байна” гэх хариу сонсох маш хэцүү байсан талаар ярьжээ.

 

 

Брижит жирэмсэлж чадсаны дараа ч эмч нар түүнд энэ талаараа хэнд ч хэлэхгүй байхыг зөвлөж байсан гэнэ. Ургийг 27 долоо хоногтой болтол жүжигчний төрсөн ээж нь ч мэдээгүй байна.

 

 

Өндөр нуруутай, шаргал үстэй, сэтгэл булаам канад эмэгтэй одоо нөхөр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч буй. Брижитийн өмнөх гэрлэлтээс төрсөн дөрвөн хүүгийн хамгийн том нь одоо 34, бага нь 23 настай аж.

 

 

Брижит Нилсенийг 54 настайдаа хүүхэд төрүүлснийг гайхаж, шоглох хүмүүс байдаг ч дэлхий даяар түүнийг биширдэг.