”Intel”-ийн экс ажилтан Монголын уул уурхайн салбарт нэг тэрбум ам.доллар татжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Компьютерийн технологийн алдарт “Intel” компанид ажиллаж байсан Филип Мойнаг Монголын “Тэнгри Холдинг” компанид нэгдэж, уул уурхай, эрчим хүчний салбарт нэг тэрбум ам.доллар босгож чадсаныг Английн “Independent” сонин онцолжээ.

 

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн лиценз, уул уурхайн салбарт бал чулуу, мөнгө, хайлуур жоншны чиглэлээрх хэд, хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Өнгөрсөн жил тус компани Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ. “Тэнгри Холдинг” компани аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн чиглэлээр байгуулагдсан бөгөөд ТУЗ-ын дарга бөгөөд захирлаар нь Х.Анхбаяр ажилладаг юм.

 

Монголын компанитай хамтарч ажиллахаар болсон Филип Мойнаг нь 25 жилийн турш Intel компанийн бичил схемийн салбарт ажиллаж байгаад 2013 онд тэтгэвэртээ гарсан ажээ. Тэрбээр кварцын олборлолт, бичил схемд хэрхэн ашиглах талаар “Тэнгри Холдинг” компанитай хамтарч ажиллах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top