Төрийн тэргүүнүүдийн ”ЗОДООН” юуны ЦОНДОН бэ!

2019 оны 02 сарын 15

Билгэдэж сонгосон уу яасан, Шинийн 8-ны билэгт сайн өдөр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэв гэнэт олны өмнө гарч ирэв. Түүний ил гарч ирсэн зорилго нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан дайралт байсан бөгөөд ямар нэг том зүйлээс өөрийгөө хамгаалах төлөвлөгөөт ажлынх нь эхний хэсэг байсан гэж харагдахаар байв. 


Шалтгаан нь Ерөнхийлөгч Х.Баттулга /2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, тэдний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх үеэр “Ц.Элбэгдорж гадны компанитай хуйвалдан, стратегийн орд газар болох Тавантолгойг өгөх ажлыг зохион байгуулсан. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна, хэргийг шалгуулья” хэмээсэн.


Энэ л 178 хуудас материал түүнийг ийнхүү яаран сандран хэвлэл мэдээлэлд хандахад хүргэсэн хэрэг байх. Өөрийн сошл пэйж хуудсаар шууд дамжуулан цацсан хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр тэрбээр өөрийгөө “Энхийн цагаан тагтаа” болгон харагдуулах гэж ихэд хичээснийг бид харсан. Даанч түүний сүүлийн гучаад жилийн зузаан түүх нь “Энхийн” болгох ямар ч боломжгүй учраас арга мухардаж байсан ч “цагаан” болгохын төлөө илт улайрсан нь өөрийгөө улам ч харлуулав бололтой. Ингэлээ гээд Ерөнхийлөгч Х.Баттулгыг цагаан цайлган гэж өмгөөлөх гэсэнгүй. Тэртээ тэргүй түүнд хангалттай бараан намтар бий. 


Тэгэхээр Ц.Элбэгдоржийг “нүх”-нээс нь гаргаж ирсэн тэр 178 хуудас материалд ихээхэн учир байна гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувиар хардах эрхийн хүрээнд Прокурорын байгууллагад хүсэлт гарган, материал хүргүүлж болох л байсан. Тэгэхдээ бүр олон нийтийн хэрэгслийн өмнө ил гардуулж байгаа нь цаанаа илт өөр зорилгыг агуулж байна. Түүнээс хүсэлтээ хэвлэл мэдээлэлгүйгээр Прокурорт хүргүүлж болох. Гэхдээ Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байдаг хүн гэдгийг санах хэрэгтэй. Уг нь иш мухаргүй гудамжинд хашхирч зогсоо Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл биш л баймаар. 

 

Хамгийн гол нь Монгол Улсын Төрийн тэргүүн нь урьд өмнө ажиллаж байсан Ерөнхийлөгч аснаа ийнхүү олон нийтийн хэрэгслээр дайрч давшлах нь зүйд нийцэх үү. Гэтэл эргүүлээд Ерөнхийлөгч асан нь өдгөө алба хашиж байгаагаа нийтийн хэрэгсэлд муучлах ч бүр ёс зүйгүй асуудал болж байна. Бүрэн улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан хоёр нөхөр ийнхүү сошл ертөнцөд нэгнээ "нүдэж" байгаа нь яавч сайн зүйл биш. Ямар багийн төв дээр цайны хэрүүл хийж суугаа чавганц нар биш дээ. Эцэстээ энэ хоёр нөхөр ямар нэг зүйл булаалдаж байгаа мэт харагдаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Н.Багабанди, Н.Энхбаяр нар хоорондоо дээрх хоёр эрхмээс дутуугүй дайсагнаж байсан ч тэд хэзээ ч олны өмнө гарч нэг нэгнээ үгийн муугаар дайрч байсангүй. Үүнийг Төрийн тэргүүн хүмүүсийн хувиар өндөр ёс зүйг сахисан гэж хэлэхэд болно. Харин 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг үгийн муугаар дайрч байгаад "их айл"-д хүртэл суулгаад авсан. Үүнээс үүдсэн хоёр нөхрийн "зодоон" одоо ч дуусаагүй, хонзон өвөрлөсөн хэвээр байна. Гэтэл өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдорж руу дайрч, сөргүүлэн Ц.Элбэгдорж нь дайрч гээд нэгэн увайгүй үйлдэл улс төрд удамшин үлдэж байгаа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ "Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад" ч байгаа юм билүү хэн мэдлээ. Хэн хэнд нь асуудал байдаг бол дундаа, дотооддоо шийдээд явчихаж болно. Заавал улс орон даяар "харыг гайхуулцгаах" ямар хэрэг байна.

 

Ямартай ч 178 хуудас материалаар даллуулаад ил гарч байгаа Ц.Элбэгдоржийн цаашдын төлөвлөгөө юу вэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татахын зэрэгцээ Х.Баттулга нь Элбэгийгээ сөрсөн ямар нэг зүйл хийх нь гарцаагүй харагдана. Аль аль нь өөрийгөө хамгаалж үлдэхийн тулд нэгнийгээ харлуулах гэсэн шигээ өөр хэн нэгнийг харлуулах оролдлого хийнэ, тэд. Тэдний сүүлийн гучаад жил хийж ирсэн улс төр бол энэ гэдэгт эргэлзэх хэрэг юун. Магадгүй, тэд арьсаа хамгаалж үлдэхийн тулд МАНАН-гаа нурааж олон хүний зовлонгоор өөрсдийгөө “Энхийн цагаан тагтаа“ болгож харуулахыг ч зорих нь дамжиггүй. Энэ нь нэг талаараа сайн. Яагаад гэхээр МАНАН дэглэмийг нураах өчигдөр эхлүүлсэн өнөөдрийн тэмцэлд нэмж буй томоохон цучил юм.  “Аливаа муу зүйлд ч сайн тал байдаг” гэдэг шиг "адгийн" гэх тодотгол зүүгээд удаж байгаа Ц.Элбэгдоржид ч сайн тал байгаа, "хулгайч" гэх нэр зүүсэн өдгөөгийн тэргүүнд ч байгааг эндээс харж болно.


Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорт, Ц.Элбэгдорж хэвлэл мэдээлэлд хандаж, нэг нэгнийхээ уурхайг ухаж байгаагийн нэгэн гол яриа бол Тавантолгой байгаа нь ч сонирхол татна. Аль аль нь Тавантолгойд холбогдох асуудал дэгдээж байсан нь өнөөдөр хэвлэлийн архивт дүүрэн байгаа. Ингэсний учир нь хоёр нөхөр нэг нэгнийхээ тогоо руу өнгийсөн юм биш биз гэсэн бодол төрж байгааг нуух юун. Эрхэм хоёрын хувьд идэр залуугаасаа нэгэн намын буулган дор зүтгэж нэг нэгнийхээ муу сайныг мэдэхийн дээдээр мэдэх болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.


Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.21.117) 2019 оны 02 сарын 19

Тэртээ хэдэн жилийн өмнө Элбэгдорж албанаасаа буугаад байсан Энхбаярыг шоронд илгээж байлаа , энэ үйл явдал Монгол хүний жудаг хүний мөснөөс гадуур муухай харагдаж байлаа , Энхбаяр ямар нэг буруутай байсан байж болох ч үнэхээр Элбэгдоржийг хувь хүн би Их Муу хүн байна даа гэж дүгнэсэн , одоо Баттулга бас тийм алхам хийж байна ,Элбэгдорж энэ өнгөрсөн 8 жилд Энхбаяраас хэд дахин гэм хийсэн Монгол төрийг , Монголын хуулийг , Монголын том том ордыг хулгай хий эн хулгайч гэж харагдаад байна Баттулга бол бас чүгүй хар намтартай нэгэн Монголын толгой нар нэг иймэрхүү

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 02 сарын 16

Elbegdorjiin amnaas garch baugaa ug xellegextoi aimaar yumaa yaj bid 8 jil ....

0  |  0
I(202.126.89.208) 2019 оны 02 сарын 15

Elbegdorj mongoliig I’m emegneltei bolgohod gallon togloson hun gedgiig zahiin hun helped ugnu

0  |  0
Зочин (202.9.44.138) 2019 оны 02 сарын 16

Хоёулаа хөтлөлцөөд хууль шүүхийн өмнө очих нь зүйд нийцэнэ. Байсан,байгаа ерөнхийлөгчид нь бие биенээ хулгайчаараа дуудалцаад. .., Ард олон үүнээс илүүг мэдэх, мэдэрсэн байгаа гэдэгт би эргэлздэггүй. Харин....... Ард олноо доромжлохын дээдээр доромжилж байна даа. Одоо энэ хулгайч. Ерөнхийлөгчөө огцоруулж байх газар нь тавивал яасан юм бэ. Монголчуудаа. ?!

1  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 02 сарын 15

zugeer Zorig

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 02 сарын 15

erh tushaaliin ondorlogt tashuurch yavahdaa Elbegdorj iu hiisen be? Hurziig shorongoos sullaj avch,alban tushaald tavij baigaad -iig ilruuluulsen baidgiin, ene heregeer zaaziin yal sonsoh bolson hun de

0  |  0
Kkk(59.153.112.238) 2019 оны 02 сарын 15

Ed nar odoo l bulaigaa delgetsgeeh no Dee!!!

0  |  0
иргэн(202.126.89.177) 2019 оны 02 сарын 15

ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ТОМЧУУЛ ПИЗДЕЦ ГЭСЭН УГ.

0  |  0
Зочин(66.181.160.118) 2019 оны 02 сарын 15

ИЧИГ ИЧИГ... ЭЕЭЭ ИЧИГ.

0  |  0
зочин(64.119.24.88) 2019 оны 02 сарын 15

Ерөнхийлөгч баттулга ху удас материал прокурорт элбэгдорж урвагчийг өгч шалгуулахад юүн буруу бгаа юм бэ монгол улсын үндэсний аюлгүй байдалд хийсэн нүглүүд нь сөргөөр нөлөөлж бна шүү дээ элдвийн шашинд очиж бялдуучлана улс дамнаж төрөөс хулгайлан албан тушаалаа урвуулан ашигласан мөнгөөр казино тоглоно гадаад дотоодод хэрэгт хэрэггүй өөрийгаа монголын хаан гэж бодсон юм уу худлаа чалчиж тэнэнэ боловсрол нимгэн ямартайл албан тушаалд байхдаа өөрийгөө бүх шатны салбарт дан ховдынхноор хүрээлүүлнэ хорон муу санаатай аймхай хульчгар яаж их баяжав ард түмнээс сонгогдчиход эргээд тэднийгээ

0  |  0
ЗОЧИН(202.9.43.230) 2019 оны 02 сарын 15

Монгол улсын төр тэр чигээрээ хошин жүжигийн тайз болж шунал хорслын тулааныг дэлхийн тавцанд үзүүлж байна Элбэгдоржийг нэн даруй баривчлан олон чигпэлээр нь шалгах цаг болжээ

1  |  0
Zaluu(150.129.140.44) 2019 оны 02 сарын 15

Elbegeeg barij horio ene Mongol ulsiig samraad duusjaga yum bishvv tsergvvd n Mongoliin bvh bulhai luiwartai holbogdoj bain.

0  |  0
Zochin(202.55.191.194) 2019 оны 02 сарын 15

Энэ хоёрт хэн хэнд сайн тал бий Элбэгээ хурдан ярина сайн тал бий Харин Баттулгат зураг сайн зурна уран хүн бурхан ухаатай гэх тал бий дээ

0  |  0
zochin(66.181.176.219) 2019 оны 02 сарын 16

2 uulaa adilhan hulgaich yum baij ichij uhmeer yum

2  |  0
ИЙМЭРХҮҮ(182.160.38.205) 2019 оны 02 сарын 15

ПРОКУРОРТ ӨГСӨН МАТЕРИАЛАА ИЛ БОЛГООЧ АТГ ДУУДВАЛ БИ ШУУД ОЧНО ГЭЭД БАЙСАН.БАТТУЛГА ЧАДАХ УУ?

0  |  0
????????(103.229.121.16) 2019 оны 02 сарын 15

элбэгээ бол эх орон ард түмнээсээ урвасан урвагч ...харин баттулга бол байдаг л нэг луйварчин ....урвагч луйварчин хоёрын аль нь илүү монголд аюултай вэ.... мэдээж эх орноосоо урвагч ..

1  |  0
Доогий(202.9.42.76) 2019 оны 02 сарын 15

Монгол төрийн түүхэнд асар их хар толбо үлдээсэн энэ нөхрийг барьж хориоч ээ.

1  |  0
Зочин(202.179.27.57) 2019 оны 02 сарын 15

хоёр хэрээ нэг нэгнийхээ харыг гайхав

0  |  0
Баасансүрэн(202.126.89.137) 2019 оны 02 сарын 15

Энэ хоёр нөхөрийн аль альных нь булхайг дэлгээд үнэн мөнөөр нь шүүгээд зөв гольдролд нь оруулчих хүч монголд байна уу. Монголд улс төр ард түмнийхээ төлөө зүтгэх нэр цэвэр эрдэм ухаантан олдоогүй гэжүү.Энэ бол сонгуульд нэр дэвшигдэж байгаа журам үйл ажиллагааны доголдолын үр дүн.Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулъя.Хүн бүр өөр өөрийн итгэл хүлээлгэсэн хүндээ санал өгөх бололцоогоор хангагдсан сонгуулийн хуультай болъё.Олон намын тогтолцоог халъя. Монгол ухаанаараа хөгжиж болно.

0  |  0
а(103.229.122.241) 2019 оны 02 сарын 15

Баттулга нохой нь нохой гэхдээ манай нохой гэдэг үг санаанл орж байна

1  |  0
Зочин(83.23.255.225) 2019 оны 02 сарын 15

Zov hoo ene bol zinehen ardchilal

0  |  0
Ard(202.21.120.170) 2019 оны 02 сарын 15

NEELTEI METGELTSUULVEL ZOHILTOI

0  |  0
ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЕ(103.111.68.3) 2019 оны 02 сарын 15

ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ Нь ХЭН НЭГНИЙ ӨМНӨ ХУДЛАА ЦАРАЙЛАХААС ДЭЭР, ТЭР ТУСМАА МОНГОЛЫГ ХУЛГАЙ, ХАХУУЛ АЛь ЭРТНЭЭС МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙХАД ЦЭВЭРЛЭХЭЭР ДАЙТАЖ БАЙГАА Нь ХАРИН МОНГОЛЫН САЙН ДҮР ТӨРХ. ТАХАЛТАЙ ТАРВАГАНААС ЭХЛЭЭД ЭВЛЭРЭХГҮЙ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ,

0  |  0
Зочин(66.181.166.201) 2019 оны 02 сарын 16

Энэ их хэрэгтэй зүйл болж байна.Иргэд,сонгогчид бид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж авахад их чухал шүү.Хулгайч гэдэг үгийг мөн ч олон хэллээ дээ.Тэгэхээр нэг юм бодогдож эхэлж байна.Намайг л лав хүн хулгайч гээд хэвлэлээр дайрвал би шүүхээр тогтоогдоогүй байхад намайг хулгайч гэлээ гээд шүүхэд хандана .Харин ерөнхийлөгч маань яах болдоо.

1  |  0
догоо(66.181.164.222) 2019 оны 02 сарын 15

хаха одоо их гоё сонирхолтой кино сериал, лекц, нэвтрүүлэг контент үзэх юм их гарах байхдаа.

0  |  0
болд(64.119.23.13) 2019 оны 02 сарын 16

энэ хоёрын халз мэтгэлцээнийг олон нийтийн өмнө явуулбал хэн нь хэн бэ гэдэг нь ил тод болно

3  |  0
Top