АРХАНГАЙ: VII Зая гэгээнтэй салах ёс үйлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

 Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэ Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр нь өвлийн сүүл сарын битүүний өдөр таалал төгссөн. VII Зая гэгээний хойдын буянд зориулж, энэ сарын 13-15-ны хооронд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.

 

Хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр /2019.02.13/ Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний лагшин шүтээний нутаг болох Архангай аймгийн Цэцэрлэг хотын музейд заллаа. Өчигдөр /2019.02.14/ нутгийн зон олон, лам хуврагууд Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд VII Зая гэгээнтэй салах ёс үйлдсэн байна. Мөн залбирал ерөөл хурж, хойдын буян үйлджээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top