ТОМ ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ | Төмөр зам бас дахин ТӨМӨР ЗАМ

2019 оны 02 сарын 18

Улс орны эдийн засгийг урагшлуулахад том нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулах үүргийг сайд нар хүлээгээд буй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх  /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгч, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулахыг даалгасан.

 

ZINDAA.mn эдгээр бүтээн байгуулалт, томоохон төслүүдийн бэлтгэл ажил, явцын талаарх асуудлыг хөндөж, цувралаар нийтэлж байгаа билээ. Тэгвэл цуврал  Тавантолгойн төмөр замтай холбоотой сэдвийг хөндөж байна.

 

 

Төмөр замаар тээвэрлэхэд 1 тонн тутамд 30 ам.доллар ХЭМНЭНЭ

 

Бидэнд 7-8 тэрбум тонноор хэмжигдэх нөөцтэй нүүрсний ТОМ орд бий. Гэхдээ нөөц хэчнээн байлаа гээд зах зээлийн бодит эрэлт хийгээд нийлүүлэлтийн чадавхаас эдийн засгийн үр ашиг хамаарна. Бид энд нүүрсний экспортын төсөөллөө хэдэн арван саяд хүргэж тооцож болох ч, өмнөд хөршийн тухайд манайхаас авах худалдан авалт “ханасан” тохиолдолд, хэлэх үггүй байдалд орно гэдгийг нөхцөл байдал нэгэнтээ харуулсан.

 

Тэгэхээр бид нүүрсний экспортоос авч үлдэх үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхээс гадна дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж, өртөг багатайгаар хил дээр аваачихад анхаарах нь чухал юм. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэхэд 1 тонн тутамд 30 ам.доллар хэмнэгдэж, манай эдийн засагт шингэж үлдэх тооцоолол бий. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн дэд бүтцийн шийдлээр Монголд үлдэх мөнгөний хэмжээг ӨСГӨХ боломж бий ч, дэд бүтцийн төслүүд олон жил гацаж байгаа юм.

 

Нүүрстэй улс ганц манайх биш. Монголын нүүрсний  экспортын гол өрсөлдөгчийг  ОХУ гэж Хятадын тал тодорхойлж байсан.  Тэгвэл уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ “Монголчууд Хятадын зах зээлд ганцаараа нүүрс нийлүүлдэггүй. Бидэнтэй Индонез, Австрали, Канад, Орос, Америк өрсөлдөж байна. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тонны  хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ... Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй, өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна” гэж байсан юм.

 

2010 онд УИХ-аас  Төрөөс төмөр замын чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг баталж байв. Баримт бичиг ес дэх жилтэйгээ золгож байхад, төмөр зам байгуулах тухай сэдэв час халуун чигээрээ байж байна. Тавантолгойн төмөр замын төсөл улс төрийн нөлөөллийг давж гарна гэдэгт итгэл нь алдарсан нүүрсний салбарынхан эхний ээлжинд хилээр нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлээд өгөөч, дараа нь тэр төмөр замын асуудлаа яръя гэсэн арга ядсан байр суурийг илэрхийлж байгаа юм.

 

Урагшаа алхсан гэж дүгнэхэд  ЭРТ байна

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих гүйцэтгэх ажил    2017 онд эхлээд 2019 онд  дуусчихна гэсэн төсөөлөл олон жил яригдсан. 1.5 тэрбум ам.доллароор босох тооцоололтой байсан уг төмөр замд одоо 800 сая ам.доллар хэрэгтэй гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгч Х.Баттулга салбарын сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкаар дамжуулан хуваарилагдсан 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөгөөр чухам ямар ажил хийгдсэн бэ гэдэг асуудал анхаарал татдаг. Тэгвэл  уг мөнгөөр гүйцэтгэсэн газар шорооны ажил 86 хувийн гүйцэтгэлтэй гэгдэж байгаа. Цаашлаад төмөр зам газарт буухад 2 их наяд давсан хөрөнгө шаардлагатай гэж ойлгогдож байна. Мэдээж энэ мөнгийг төрийнх нэртэй түмний татварын мөнгөөр босгох боломжгүй. Тэгэхээр төмөр замын тухайд санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх гэдэг нь ШҮДНИЙ ӨВЧИН юм.

 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар ярьсан ч, урагшлаагүй. Төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалт нь мэдээж төрийн хийх ажил гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

Мөн  хөрөнгө мөнгөнөөс гадна  төмөр замын хил холболтын цэг гэж ЧУХАЛ асуудал бийг мэргэжилтнүүд хэлж буй. Энэ асуудлыг хоёр улсын хооронд ярьж тохирох ёстой бөгөөд цэг тогтсоны дараа шаардлагатай ажлууд хийгдэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

 

Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах тухай Засгийн газрын 242 дугаар тогтоолыг баталсныг том   алхам гэж дүгнэхэд ЭРТ байгааг тэмдэглэе. Өнгөрсөн жилүүдэд улс төрийн түвшинд олонтаа яригдсан ч, улс төржсөөр өдийг хүрсэн сэдэв учраас хаширлаж хандаж буйг эрхэм уншигчид ойлгож буй биз ээ.

 

Засгийн тогтоолоор бол  “Тавантолгой төмөр зам” компанийн 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшиж, 49 хувийг нь  гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгахаар шийдвэрлээд байгаа юм.

 

Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг өнгөрсөн намар манай улсад ирээд буцахдаа  Хятадын эрчим хүчний бүтцэд өөрчлөлт орж буй ч нүүрсний хэрэглээ байсаар байна гэсэн тайвшруулсан үгийг хэлсэн л дээ. Гэхдээ тэд манайхаас авах нүүрсний хэмжээгээ биднээр тогтоолгохгүй. Тэд өөрсдөө ХЭМЖЭЭГЭЭ тогтооно гэдгийг манай улстөрчид ухаарч, шийдвэрээ гаргах хэрэгтэй юм.

 

Бид энд ТӨСӨӨЛЛӨӨ хэдэн сая тонноор  ч нэмж болно. Гэхдээ тонн тонноор нэмсэн төсөөллөөр жигүүрлэхээс илүүтэй, тогтвортой экспортлож буй нүүрсний хэмжээнээс авч үлдэх үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлаа л шийдвэрлэх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ш(66.181.161.35) 2019 оны 02 сарын 19

Нүүрсний хэрэглээнээс дэлхий нийтээр татгалзаж байдаг. Нүүрс авахаа байчихвал төмөр замаараа юу тээвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм бол доо?! 5 жилийн өмнө барьсан бол ашигтай л байлаа

0  |  0
zo(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Honhoriin radio anteniig nuulgeed honhoriin toirgiig shuluutgah bolomjtoi

0  |  0
zochin(66.181.183.16) 2019 оны 02 сарын 18

teneg uxer mongolchuud xoer zuun tavin km tumor zamaa tavij hadaxgui tegeed zax zeeliinxee derged baij naad turd garsan xulgaichuudiin gai irj baigaa yum mongolchuud odoo sertsgee bostsogoo aliin bolgo xoni shig baidag yum ard tumniig bolvsrol medleggui baix tusam naad luivarchid chini ashigtai odoo jinxene ardii xuvisgal xeretei chadaxgui bol uudluxgui shuu

0  |  0
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Tsarigiin margaanaas davhar vagonii margaaniig olon jil yarih deer uchir n ali tsarigiin tz tavisan suuld n buruu tsarig yum bol dorhnoo oorchlood boloo tz bariulahgui baih heseg buleg bii

0  |  0
Top