Н.Сувдмаа: Менингококктоор хүүхэд нас барсан гэдэг ТАШАА мэдээлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Нийслэлд 2019 оны эхний хоёр сарын байдлаар менингококкт өвчний халдвараар 1-4 насны хүүхэд өвчилсөн таван тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулан ажиллажээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд "менингококкт халдвараар зургаан хүүхэд өвчилсний нэг хүүхэд нас барсан гэх ташаа мэдээлэл сошл орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна" гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа хэллээ.

 

Менингококкт халдвар нь сүүлийн таван жилд Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ.

 

Уг халдвар нь 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг байна. Менингококкт нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин болохыг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байгаа юм. 

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө.

 

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс хүлээн авч үзнэ үү!

 

   

 

Мөн ХӨСҮТ-ээс эцэг, эхчүүдэд зориулан МЕНИНГОКОККТ халдвараас хүүхдээ хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж өглөө. 

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс хүлээн авч үзнэ үү!

 

      

 

Менингококкийн вакциныг  ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад ажлын 5 өдөр 8:30-14:30 цагийн хооронд хийж байна. Вакцины үнэ 13 мянган төгрөг.

Менингококкийн вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 1 тун нь 3 жилийн хугацаанд өвчний эсрэг дархлааг тогтоох аж. Вакцин хийснээс хойш 10-14 хоногийн дотор дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтэн хэлж байна.

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс хүлээн авч үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top