УВС: Аймгийн Эрүүл мэндийн газар улсдаа тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөгөөнөө зохион байгууллаа. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар,  НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд  оролцон, ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцлээ.

 

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг  хоёрдугаар байрыг Гэмтэл согог судлалын үндэсний төв, гуравдугаар байрыг Хавдар судлалын үндэсний төв,  Зоонозын өвчин судлалын үндэсний төв тус тус эзэллээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Увс аймаг нэгдүгээр байр, Дорнод аймаг хоёрдугаар байр, Дорноговь аймаг гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.115.45) 2019 оны 02 сарын 18

Irgeded uzuulj bui uilchilgeendee mash sain anhaarch emch nariinhaa chadvariig saijruulahgui bol hetsuuhen l bgaa shuu

0  |  0
Top