Помпеид Нарциссын хананы зураг олджээ
Археологичид Италийн Помпеи хотын нэгэн байшингийн ханан дээр өөрийнхөө тусгалыг ширтэж буй Нарциссын дүрс бүхий хананы зураг олжээ.
Daily Mail бичсэнээр, археологичид эртний зураг бүхий өрөөг удахгүй жуулчдад зориулан нээнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Нарциссын зураг олдсон байшинг нэгэн баян, дээдсийн хүрээлэнгийн хүн эзэмшиж байсан гэж таамаглаж байна. Өнгөрсөн оны сүүлээр энд мөн дэлхийд алдаршсан эротик ханын зураг олдож байжээ.
Нарцисс нь эртний Грекийн домогт гардаг өөрийнхөө тусгалд дурласан нэгэн анчин юм.
Top
Сэтгэгдэл ( 0 )
Daily Mail бичсэнээр, археологичид эртний зураг бүхий өрөөг удахгүй ... гэнээ яана даа ингэж бичих гэж ??????