ХОВД: “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

:

Ховд аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр Ховд их сургууль дэргэдээ “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулжээ. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж болон албан байгууллага, аж ахуйн нэгж, компани, Ховд их сургуулийн оюутнуудын төлөөллүүд оролцлоо.

 

ХИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь мэдээллийн сан бүрдүүлж, эргэлтэд оруулах, оюутнуудын хөдөлмөрийн зах зээлд бэлдэх сургалтуудыг зохион байгуулах, ажил олгогчидтой хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар суралцаж буй оюутнуудыг дадлагын бааз, цагийн болон байнгын ажлын байраар хангах зорилготой юм. Мөн төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх нэр хүндийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд оюутнууд тус төвд хандаж цагийн ажил, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, нийтийг хамарсан ажил, байнгын ажлын байранд зуучлуулах боломжтой ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Belenchleh setgelgeeg iimerhuu

0  |  0
Top