ОХУ жуулчдыг дэлхийн тойрог руу аялуулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

ОХУ-ын хэд хэдэн компаниуд дэлхий орчмын тойрог руу жуулчдыг аялуулах зорилгоор сансрын онгоц бүтээж байна. Анхны нислэгийг ирэх таван жилийн дотор хийнэ гэж “Иргэний нисэх, сансрын технологи” компанийн ерөнхий зохион бүтээгч Александр Бегак мэдээлжээ.

 

Дэлхий орчмын тойрог руу хөөргөх нисгэгчгүй сансрын хөлгийг хоёр жилийн өмнөөс бүтээж эхэлсэн хэдий ч Сочи хотноо болсон /2019.02.14-15/ Оросын хөрөнгө оруулалтын форумын үеэр анх мэдээлсэн байна. Сансрын онгоц энгийн нисдэг онгоцны адил нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасаас хөөрөх боломжтой байхаар бүтээж байгаа аж.

 

Одоогийн байдлаар, сансарт байх тохиромжтой хугацаа, нислэгийн замыг тооцоолж байгаа гэнэ. Хүмүүст 10 минутаас удаан хугацаанд жингүйдлийн байдалд байх нь тохиромжгүй гэж зохион бүтээгч ярьжээ.

 

Нийт гурван загварыг бүтээх гэнэ. Зургаан зорчигч тээвэрлэх багтаамж бүхий онгоц нисгэгчгүй, автомат горимоор нисэх зориулалттай хэдий ч зорчигчдыг тайван, тухтай байлгах үүднээс нисгэгч хамт нисэх аж.

 

Дэлхийн тойрог руу аялах аялал 200-300 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ.

 

Одоогоор АНУ-ын “Virgin Galactic” компани мөн дэлхий орчмын тойрогт жуулчин аялуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд анхны нислэгээ энэ жил хийхээр төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Mongold salbaraa nee

0  |  0
Top