"Зая гэгээнтэн" жүжгийг Улаанбаатар хотноо тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Монгол Улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл, "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг Улаанбаатар хотноо энэ сарын 28, гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.

 

Монголын бурхан шашны гурван зулын нэг, соён гэгээрүүлэгч халхын анхдугаар Зая бандида гэгээн Лувсанпэрэнлэйн амьдрал, түүхээс сэдэвлэсэн "Зая гэгээнтэн" дуулалт жүжгийг аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оны өмнөхөн тайзнаа анх удаагаа тоглоод байсан юм. Зая гэгээний түүхэн дуулалт жүжгийг СГЗ, сэтгүүлч Г.Жамц анх санаачлан, түүхийн талаас нь судалж, түүхэн зөвлөхөөр ажиллаж, ерөнхий найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч Д.Батболд ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top